Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн ажлуудаас онцлох 32 ажлыг танилцуулж байна Ө.Гантөр: Төрийн банк дэлхий дахинд өндөрөөр үнэлэгдэж санхүүгийн найдвартай түнш болохоо бататгалаа Озеки Хошёорюү С.Бямбасүрэн мэргэжлийн сүмогийн Монголын бөхчүүдийн 103 дахь түрүүг хүртлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээний хаалтад оролцлоо Сургуулийн орчинд маск зүүж, гар халдваргүйтгэж хэвшүүлэхийг зөвлөж байна Итали улстай автотээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана Шинэ төв цэвэрлэх байгууламжийн ажлын явц 95 хувьтай, наймдугаар сард ашиглалтад оруулна Нийслэлийн хэмжээнд 4030 тонн давс, 6260 тонн бодисын нөөцтэй байна Гэмт хэргийн улмаас бусдад учирсан 1.7 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ Б.Тэгшбаяр: Далд зогсоолын ажил 95 хувьтай, цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг ирэх гуравдугаар сард эхлүүлнэ
Гэнэтийн үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 2021 оны 08 дугаар сарын 18-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж жижиг гол, хуурай сайр, уулын бэлээр уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байгаа тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг сонор сэрэмжтэй байж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад зөвлөж байна. Иргэдийн болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэргээс шалтгаалан он гарсаар 08 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийт 116 удаагийн усны осол гарч, 109 хүн амь насаа алдсан байна.  Үүний 76 нь том хүн, 26 нь хүүхэд байгаа юм.

Иймд:

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан