Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав “ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо Монголд дундаж өрх 8 жил мөнгөө хуримтлуулж байж орон сууцтай болохоор байна
Х.Хайсанай:Эхний ээлжинд “Эс Жи групп” ХХК-ийн олборлолтын үйлдвэрийг, “Цэцэ гоулд ресус” ХХК-ийн хайгуулыг зогсоох шийдвэр гаргаж өгөхийг төрөөс хүсч байна

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын газар нутгийн нэлээд хэсэг нь Монгол Алтайн уулсын улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагддаг. Сумын ард иргэдийн хүсэлт шаардлагаар нэлээд хэмжээний газар нутгийг 2008 онд сумын ИТХ-ын тогтоолоор тусгай хэрэгцээний газар болгож, хамгаалалтад авчээ. Гэвч тусгай хэрэгцээнд авсан газар нутагт сумын ИТХ болон багийн иргэдийн нийтийн хурлын шийдвэргүйгээр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан дур мэдэн тогтоол гаргаж геологийн хайгуул хийх, ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгосон байна. Үүнээс  үүдэн тус газар өвөлждөг байсан айлууд хөөгдөж, хаашаа хэнд хандахаа мэдэхгүй сандарч сууна. Цэнгэл сумын иргэдийн хүсэлтээр Баян-Өлгий аймгийн МоАХ-ны дарга Х.Хайсанай Монгол улсын Ерөнхийлөгид хандаж зохих хууль хяналтын байгууллагаар шалгуулж, иргэдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргуулж өгөхийг хүссэн байна. Түүнтэй ярилцсанаа хүргэе.   

-Баян-Өлгий аймагт тэр дундаа Цэнгэл суманд үүссэн нөхцөл байдлын талаар та Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижиртэй уулзаж танилцуулжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчид хандатлаа асуудал хурцадсан хэрэг үү?

-Баян-Өлгий аймагт төрийн зохицуулалт үгүйлэгдэж байгаа гурван зовлонтой асуудал байна. Нэгдүгээрт хэдхэн хоногийн өмнө Цэнгэл сумын иргэд надтай уулзаж, мэдээллийг нь Ерөнхийлөгчийн сонорт хүргэхийг хүссэн юм. Ерөнхийлөгч уулзалт ихтэй байсан учир ЕТГ-ын даргатай уулзаж тэдний дайсан бичиг, баримтыг тогтоолын хуулбаруудын хамтаар хүлээлгэн өглөө. Ө.Шижир дарга “Ерөнхийлөгч бид хоёр энэ асуудлыг онцгой анхааралдаа авч, зохих газар нь шалгуулна” гэж хэлсэн.

-Ингэхэд иргэдийн өвөлжөө рүү яг хэдийнээс эхэлж халдсан байдаг юм бэ. Өөрөөр хэлбэл, энэ асуудал хэзээнээс үүсэв?

-Жил гаруй хугацаа өнгөрч байна.  Уг нь ашигт малтмалыг ашиглах, леценз олгохтой холбоотой хууль гэж бий. Хуулиараа эхлээд багийн нийтийн хурлаас шийдвэр гарч, сумын, аймгийн ИТХ гэсэн шат дамжлагаар явсны эцэст энэ компанид хайгуул, судалгаа хийх, олборлолт явуулахыг зөвшөөрлөө гэсэн тогтоол гарах ёстой. Харамсалтай нь иргэдийн ярьж байгаагаар баг, сумын ИТХ-аас ямар нэгэн шийдвар гараагүй юм билээ. Шууд аймгийн ИТХ-аас тогтоол гаргаад “Эс Жи групп” ХХК-д сумын төвөөс зургаан км зайтай Шар нуур гэдэг газарт алт олборлох зөвшөөрөл олгосон байна. Мөн “Цэцэ гоулд ресус” ХХК-д Цэнгэл нутгийн Бор бургацын 14484,58 га газарт геологийн хайгуул хийх зөвшөөрөл олгосон байгаа юм.

“Эс Жи групп” ХХК-ийг үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө 7 дугаар баг иргэдийн нийтийн хурлаа хийж экологид хор хохиролтой, бэлчээр сүйтгэгдэнэ, тува түмний түшиц нутаг гэдгийг хатуу сануулж газар нутгаа өгөхгүй гэж шийдвэрлэж, тогтоолоо сумын удирдлагад өгсөн байна. Гэвч сумын дарга аймгийн дарга нартай хуйвалдан уг бичиг баримтыг зохих газар нь явуулахгүйгээр дарагдуулсан бололтой.

“Эс Жи групп” гэдэг компанийн олборлолт хийгээд байгаа газар нь Жамбаагийн Баярхүү гэдэг тува хүнийх. Энэ асуудлаас болоод олон айл өвөлжөөгөө алдчихаад байна. Харин геологийн судалгаа хийгээд байгаа газар нь 50-иад айлын өвөлжөө бий. Уг нь аймгийн Газрын албаны даргын гарын үсэгтэй, тамгатай албан бичигт олборлолт болон хайгуул хийж байгаа газарт тэдэн айлын өвөлжөө давхацсан байна гэж бичигдсэн байна билээ. Энэ нөхдүүд тэр албан бичгийг үл хайхарч байгааг харахад Монгол улсад маань төр гэж байна уу.

-Танд хандсан иргэд энэ нөхцөл байдлынхаа талаар аймгийн удирдлагуудтай уулзсан юм болов уу?

-Цэнгэл сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Р.Төлеу, Ш.Бекболат нарт иргэд санал хүсэлтээ уламжилсан юм билээ. Тэдний санал бодлыг тус компанид уламжлахаар ИТХ-ын хоёр төлөөлөгч маань “Босоо хөх монгол” ТТБ-ын баруун бүсийн дарга Гэрэлчулууны хамтаар очих үед харуул хамгаалалт нь оруулалгүй, “цагдаа дуудна”, “команд өгч буудна” зэргээр айлган сүрдүүлж, хуулиар олгогдсон эрхэнд нь бүдүүлгээр халдсан гэдэг. Тиймээс тэд “Эс Жи групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Содномпилд албан бичиг хүргүүлжээ. Харин тус компанийн захирал хариу албан бичигтээ “ИТХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч, иргэдийн санал гомдлын талаар санал солилцоход нээлттэй” гэж бичсэн байна гэсэн.

Мөн хайгуул хийж байгаа газарт нь нэг хүн шороонд дарагдаж нас барсан ч хэргийг нуун дарагдуулаад өнгөрсөн гэх мэдээлэл ч бий.

-Асуудал бий болоод жил гаруй хугацаа өнгөрч. Аймгийн газрын албанаас газар нь давхацсан байна гэдгээс өөрөөр хариу өгөөгүй юу. Асуудлыг аль нэг талд нь гаргах ёстой баймаар?

-Хамгийн сонирхолтой нь газрын давхцалдаа “Эс Жи групп” ХХК-ийн талаар огт дурдаагүй байна билээ. Тус компани Цэнгэл сумын ЗДТГ-т жийп машин өгснийг нь орлогч дарга нь унадаг. Мөн  бөхийн дэвжээ өгсөн гэсэн. Саяхан УИХ-ын сонгууль болсон. Удахгүй орон нутгийн сонгууль болно. Энэ компаниуд тэдэнд санхүүгийн дэмжлэг өгч, ивээн тэтгэдэг байх гэсэн хардлага ч бидэнд бий. Орон нутгийн дарга нар энэ асуудалд дуугарахгүй байгаа нь ингэж хардахад хүргэж буй. Мөн манай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд ч энэ асуудлыг хөндөж, дуугарахгүй байна. Иргэдийн зүгээс шат шатны бүхий л байгууллагад хандсан ч тэдний дуу хоолой хүрэхгүй, хүчин мөхөстөж байна. 

Иргэдийн хүсч буй зүйл нь “Эс Жи групп” ХХК-ийн барьж буй баяжуулах үйлдвэрийг зогсоох. Мөн хайгуул хийж буй “Цэцэ гоулд ресус” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох чин хүсэлтэй.

Хамгийн гол нь Сүүн гол, Ховд голын эргээр олборлолт хийгээд байна. Усны сав газарт ингэж ойр олборлолт хийж болохгүй. Эргээд байгаль орчиндоо хөнөөлтэй. Нутгийн хүмүүсийн хэлж буйгаар ойр хавьд нь байсан ан амьтан дүрвээд дайжсан байна. Хүн амьтан их яваад, том том техник дуугарахаар яаж байх вэ дээ.

-“Эс Жи групп” ХХК-ийн хүмүүстэй өвөлжөөгөө алдчихаад байгаа иргэд уулзсан уу. Иргэдтэй ямар нэгэн тохироо хийх гэж оролдоогүй байна уу?

-Тус компанийн захирал нь монгол хүн ч гэлээ тэнд ажиллаж байгаа хүмүүс нь хятад гэсэн. “Хоёр тэрбум төгрөгөөр худалдаж, хятадууд худалдаж авсан” гэх яриа нутгийн хүмүүсийн дунд байдаг. Манайд лецензийг нь авчихаад худалдчихдаг асуудал түгээмэл. Саяхан хайгуул хийгдсэн газарт хоёр хятад очоод “Танай өвөлжөөг бид 60 сая төгрөгөөр худалдаж авъя” гэж хэлсэн байна. Энэ үйлдэл нь иргэдтэйгээ зөвшилцөж байж зөвшөөрөл авах юм байна гэдгийг ойлгочихсон байгаагийн нэг хэлбэр. Худалдаж аваад өөрсдийн нэр дээр гэрчилгээгээ гаргуулчихна. Тэгэхээр ямар нэгэн маргаан гарахгүй. Энэ мэтээр хүмүүстэй тохироо хийх арга барил руу шилжиж байгаа юм байна гэж ойлгосон.

Хамгийн гол нь энэ асуудал ганцхан нутгийн иргэдтэй холбоотой биш. Усны сав газартай ойрхон олборлолт хийгээд байгаль орчин ан амьтныг сүйтгэж байна. Иргэдийг олон жил өвөлжсөн өвөлжөөг төр булааж авч байна гэсэн үг. Газрын дарга нь хүртэл давхцал байна гээд хүлээн зөвшөөрөөд албан бичиг өгчихсөн байна. Гэтэл яагаад аймаг, сумын ИТХ-ын хүмүүс энэ асуудлыг судалж үздэггүй юм бэ. ИТХ-ын хүмүүс нь иргэдээ сонсохгүй байгаагийн нэг жишээ энэ.

-Танай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд энэ асуудалд ямар байр суурьтай байдаг юм бол. Ер нь тэдэнд энэ асуудлаа танилцуулж хандав уу?

-Миний хувьд тэдэнд хандаагүй. Гэхдээ тэд энэ асуудалд дуугарахгүй байгаад гайхаж байна. Өмнө нь УИХ-ын гишүүн байсан Бакей, Телейхан хоёр өөрсдөө Цэнгэл сумынх. Гэтэл яагаад дуугарахгүй байна вэ. Ямар ч гэсэн би энэ асуудлыг тэдэнд тавих болно.

Хоёрдахь асуудал нь Баян-Өлгий аймгийн Цагааннуурт чөлөөт бүс гэж бий. 2000 онд тэрбум 300 сая төгрөгөөр хааш хаашаагаа таван км хашааг нь барьсан. Гэвч  20 жил энэ хашаа хоосон байлаа. 17 цэрэг, цагдаагийн төсөв батлуулаад тэр хоосон хашааг сүүлийн найман жил мануулж байна. Улсын төсвийг үргүй зарцуулж байгаагийн нэг хэлбэр нь энэ. Иймд “Монголд төр гэж байна уу, байхгүй юу. Эзэнгүй байгаа юм биш үү” гэж асуухад хүргээд байна. Би энэ асуудлаар хэвлэлд олон удаа ярилцлага өгч байсан ч тоож сонсдог хүн байхгүй.

Дээр нь чөлөөт бүсийн захиргаа гээд Ялалтын талбайн дэргэдэх өндөр байшинд хүмүүс нь суудаг. 4-5 хүн бий. Харин аймгийн төвд чөлөөт бүс гээд цэрэг цагдаагаас гадна 10-аад хүн ажилладаг. Олон жил сайхан болно гэж ярьсан ч өнөөдөр бодит амьдрал дээр амлалтуудаас нь биелэсэн нь үгүй. Энд ажиллаж байгаа хүмүүсийг буруутгаагүй шүү. Төсөв нь батлагдаад ажлаа хийж яваа хүмүүс. Хамгийн гол нь ямар ч үйл ажиллагаа явуулахгүй байгаа энэ газрыг 17 цагдаа манах ямар хэрэгтэй юм.

-Гурав дахь нь ямар асуудал байна вэ?

-Асгатын мөнгөний уурхай байна. 1990 оноос эхлээд УИХ-д сонгогдсон эрхмүүд “Байгалийн баялгийг эргэлтэд оруулна. Олон хүнийг ажилтай болгоно” гэж 30 жил хуурлаа. Яахаараа ингэж ард иргэдийг хуурч байдаг юм бэ.

Найман жилийн өмнө тэнд 3.5 тэрбумаар Асгат руу орох замыг засч байна гээд гүүр барьсан. Одоо ашиглалтад оруулах цаг нь болсон. Өнгөрсөн жил ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн аврагчид, “Асгат кент” компанийн ажилчидтай хамтарч уурхайн амыг нээж технологийн дээж авсан ч эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлын талаар хэлэх арай эрт байна гэж байсан.

Ямартай ч эхний ээлжинд “Эс Жи групп” ХХК-ийн олборлолтын үйлдвэрийг, “Цэцэ гоулд ресус” ХХК-ийн хайгуулыг зогсоох шийдвэр гаргаж өгөөч гэж төрөөс хүсч байна.

 

 

 

2 Сэтгэгдэл
xuja uwgun bna shtee
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ИХТ-ИЙН ДАРГА ХАЙГУУЛЫН БОЛОН АШИГЛАЛТЫН ЛИЦЕНЗ ОЛГОДОГ АЛБАН ТУШААЛТАН БИШ.ЛИЦЕНЗ ОЛГОСОН АЛБАН ТУШААЛТАН ДАРГАНЦАРУУД АМХЭГ-Т БАЙДАГ ЮМ.
Хамгийн их уншсан