НОБГ, МХГ, НБОГ, АБТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тарваган тахал өвчин гарсантай холбогдуулан Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл өглөө. Энэ үеэр нийслэлийн авто тээврийн долоон товчоонд машинуудад шалгалт хийж буйг анхаарууллаа.
Бороо их орсны улмаас гол, мөрний усны түвшин ихсэж буйтай холбогдуулан усанд осолдох аюулаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй хэмээн НОБГ-аас мэдээлэв.
Түүнчлэн Иргэдийг угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг зөв ашиглаж, зуух, яндангаа өвлийн улиралд бэлтгэхийг уриалж байна.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Г.Нэргүй, Шингэрүүлсэн шатсан хийнээс үүдэлтэй долоон удаагийн дуудлага ирсэн. Орцны жижүүр газ плитк ашиглаж байгаад, приус автомашинд ахуйн газ дэлбэрсэн зэрэг тохиолдол байна. Мөн насанд хүрээгүй хүүхдүүд ахуйн газ үнэрлэсэн хэрэг илэрч байна хэмээв.
Сүүлийн үед ахуйн гал түймэр гарах нь нэмэгдсэн ба зуухны галлагаатай холбоотой дуудлага ихсэх хандлагатай буй аж.