Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хойд мөсөн далай хайлсаар рекорд тогтоох хэмжээнд хүрчээ

Хойд мөсөн далайн энэ онд урьд өмнөхөөс илүү хурдтайгаар хайлж буйг 1979 оноос хойш хиймэл дагуулаар судалгаа хийж буй НАСА мэдэгдлээ. Энэ оны есдүгээр сард хойд мөсөн далайн хэмжээ 410 сая хавтгай дөрвөлжин километрт хүрэх гэнэ. Үүгээр бол 2007 оны есдүгээр сард Арктикийн мөс 1,61 сая хавтгай дөрвөлжин километр болж буурч, рекорд тогтоож байснаас ч бага болохоор байгаа юм.
Хойд мөсөн далайн мөс өвлийн улиралд ерөнхийдөө эргээзд нэмэгддэг боловч өнгөрсөн 30 жилийн хугацаанд нийт массаараа багассаар,  мөсний зузаан ч нимгэрсээр байгаа.  Одоо Арктик дахь нийт мөсний хэмжээ 1980-аад онд байсан үеийнхээс 30 хувиар хорогдоод байгаа юм.

Энэ байдлаар Хойд мөсөн далай 2015-2016 он гэхэд мөсгүй болоход хүрнэ гэж олон судлаач эрдэмтэд сануулан хэлдэг.  Арктикийн мөс хайлж буй нь 65-80 жил тутамд давтагддаг дэлхийн цаг уурын циклээс ихээхэн хамаарч буй аж. 1970 оноос хойш цаг уурын дулаан цикль эхэлсэн байгаа нь мөс хайлахад нөлөөлж буйгаас гадна хүний буруутай үйл ажиллагаа, тухайлбал, байгалийн бохирдол, ой модыг устгаж буй нь Хойд мөсөн далайг урьд хожид байгаагүйгээр хурдан хайлахад хүргэж байна.   

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан