Сүүлийн үеийн судалгаагаар дэлгүүрийн лангуун дээр зарагдаж байгаа давсны 90% нь бичил нийлэг агуулдаг гэдгийг баталжээ.
Өмнөд Солонгосын эрдэмтэд болон зүүн Азийн Грийнпийс-ийн төлөөлөгчид давсан дахь бичил нийлэг эдийн хэт их хэмжээний талаар мэдэгдэл хийсэн байна. Сүүлийн үеийн мэдээгээр нийт давсны 90% нь бичил нийлэг агуулдаг байна. Хэдэн жилийн өмнө өөр эрдэмтэд далайн давсанд бичил нийлэг бага хэмжээгээр илэрснийг мэдээллэж байсан бол одоо тахлын хэмжээнд хүрсэн байна.
Судлаачид 39 төрлийн давсанд шинжилгээ хийснээс 36-д нь их бага хэмжээтэй бичил нийлэг илэрчээ. Үүнд Ази, Африк, Өмнөд Хойд Америк болон Европын 21 улсын давсны дээжийг шинжилгээнд хамруулжээ. Эрдэмтэд дэлхийн бүхий л давсны нөөц бохирдсон талаар мэдээлжээ, үүнд – далайн, голын болон чулууны давс багтана. Тайваний тунгаасан далайн давс, БНХАУ-ын тунгаасан чулуун давс, Францын цэвэрлээгүй далайн давсанд нийлэг илрээгүй байна.
Далайн давсанд бичил нийлэг хамгийн их агуулагддаг бол чулуун болон нуурын давсанд хамгийн бага агуулагддаг байна.
Бичил нийлэг гэдэг нь маш жижиг хэмжээтэй нийлэг юм. Энэ нь хуванцар хогноос үүсдэг (хуванцар нь задардаггүй харин жижиг хэсгүүд болон бутардаг). Давсанд бичил нийлэг байгаа нь олборлолт хийсэн орон нутгийн бохирдлын түвшинтэй шууд холбоотой юм.
Давсанд илэрсэн бичил нийлэгийн хэмжээ нь дээж бүрт харилцан адилгүй байсан боловч Азиас гаралтай давс тэргүүлж байсан байна. Ази тив нь хуванцарын бохирдлоор тэргүүлэгч төв цэг нь болжээ. Ялангуя Индонезид үйлдвэрлэсэн давс энэ үзүүлэлтээр тэргүүлж байсан бөгөөд далайн эргийн урт 34000 км ба хуванцар хаягдлаараа Индонез улс нь БНХАУ-ын дараа хоёрдугаарт ордог байна.
Бичил нийлэг хэр зэрэг хортой талаар мэдээлэл байдаггүй. Гэхдээ хүний биеийн дархлаанд болон ходоодонд мэдээж сайнгүй. Бичил нийлэг эдийн төрөл маш олон байдаг тул эрдэмтэд хамгийн түрүүнд аль төрөл нь хүний биед хэрхэн нөлөөлөх нөлөөллийг судалж эхлэхээ мэддэгүй байна.
Хуванцар хог хаягдлыг багасгахын тулд хуванцарын хэрэглээгээ л багасгахад болно. Тухайлбал дэлгүүр орохдоо даавуун уутай явах, шилэнд савласан цэвэр ус авч явах, цаасан нэг удаагийн аяга таваг хэрэглэх зэрэг.
Хэдийгээр бид монгол орныхоо нуурын давс болон одоогоор харьцангуй бусад органик хүнс хэрэглэх боломжтой ард түмэн хэдий ч дэлхий нийтэд тулгараад байгаа дээрх давсны асуудлыг уншаад авахад илүүдэхгүй байхаа.