Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёльд холбогдох эрүүгийн хэргийн анхны шүүх хурал болж байна 81.070 иргэн ногдол ашгаа банкны дансанд шууд шилжүүлэн авах хүсэлт гаргаад байна Голомт банк харилцагчийн үйлчилгээндээ ISO 9001:2015, ISO 23592:2021 стандартыг нэвтрүүллээ Завханд “Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд 36 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдоод байна Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно “МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН ӨВЛИЙН VIII НААДАМ”-ЫН ХОККЕЙН ТЭМЦЭЭНИЙ ХАГАС ШИГШЭЭ ШАТНЫ ТОГЛОЛТУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Төв аймагт нарийн мэргэжлийн бүх төрлийн мэс засал хийгдэх боломж бүрджээ Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг киоск машинаас хэвлэх боломжтой боллоо Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг Н.Наранбаатар найруулна Оманы Султант Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан Шадар сайдад бараалхав
Зуун айл орчимд хийж буй хяналт шалгалт үргэлжилж байна


Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн  9,10,11,12 дугаар хорооны нутаг дэвсгэр,  Цагдаагийн гудамж, 100 айл орчимд зөвшөөрөлгүй ил задгай худалдаа, үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж иргэдэд хяналт шалгалт явууллаа.
Тус хяналт шалгалт энэ сарын эхнээс эхэлсэн бөгөөд 376 аж ахуй нэгж, иргэдэд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн байна. Мэдэгдлийн хугацаа тавдугаар сарын 9-ний 10.00 цагт дууссан. Одоогийн байдлаар 70 гаруй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, үйлдвэрлэл эрхэлж буй 70 үйлдвэрийн 32 нь үйл ажиллагаагаа зогсоож, 1 иргэн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан түргэн үйлчилгээний цэгээ сайн дураараа нүүлгэсэн байна. Цаашид шаардлагыг биелүүлээгүй, нийтийн эзэмшлийн талбай дээр зөвшөөрөлгүй ТҮЦ, павильон байрлуулан ажиллаж буй худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн эрхийг хязгаарлах, албадан буулгах , зам талбайг чөлөөлөх арга хэмжээ авах юм гэж нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан