Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёльд холбогдох эрүүгийн хэргийн анхны шүүх хурал болж байна 81.070 иргэн ногдол ашгаа банкны дансанд шууд шилжүүлэн авах хүсэлт гаргаад байна Голомт банк харилцагчийн үйлчилгээндээ ISO 9001:2015, ISO 23592:2021 стандартыг нэвтрүүллээ Завханд “Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд 36 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдоод байна Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно “МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН ӨВЛИЙН VIII НААДАМ”-ЫН ХОККЕЙН ТЭМЦЭЭНИЙ ХАГАС ШИГШЭЭ ШАТНЫ ТОГЛОЛТУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Төв аймагт нарийн мэргэжлийн бүх төрлийн мэс засал хийгдэх боломж бүрджээ Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг киоск машинаас хэвлэх боломжтой боллоо Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг Н.Наранбаатар найруулна Оманы Султант Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан Шадар сайдад бараалхав
Цаг агаар тогтуун дулаарна


Өнөөдөр /2018-05-10/ баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, бусад нутгаар цаг агаар тогтуун дулаарна.

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 13-18 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 22-27 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 21-23 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус дулаан, харьцангуй чийг 40 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан