Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёльд холбогдох эрүүгийн хэргийн анхны шүүх хурал болж байна 81.070 иргэн ногдол ашгаа банкны дансанд шууд шилжүүлэн авах хүсэлт гаргаад байна Голомт банк харилцагчийн үйлчилгээндээ ISO 9001:2015, ISO 23592:2021 стандартыг нэвтрүүллээ Завханд “Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд 36 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдоод байна Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно “МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН ӨВЛИЙН VIII НААДАМ”-ЫН ХОККЕЙН ТЭМЦЭЭНИЙ ХАГАС ШИГШЭЭ ШАТНЫ ТОГЛОЛТУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Төв аймагт нарийн мэргэжлийн бүх төрлийн мэс засал хийгдэх боломж бүрджээ Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг киоск машинаас хэвлэх боломжтой боллоо Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг Н.Наранбаатар найруулна Оманы Султант Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан Шадар сайдад бараалхав
Баянгол өнгө өнгийн цэцгээр гоёх нь


Тус дүүргийн Засаг даргын Тамгын газар “Зуун мянган цэцгийн мандал” аяныг өрнүүлээд байгаа билээ. Аяны хүрээнд эхний ээжлжид хороо тус бүр 5 мянган цэцгийг үрсэлгээг суулгаж, цэцгүүд нь эхнээсээ ургаж эхэлжээ. Өнөөдөр дүүргийн Засаг дарга С.Одонтуяа 1, 10 дугаар хорооны цэцэгжүүлэх ажлын явцтай танилцаж, заавар зөвлөгөө өгч ажилласан байна. “Анх хороогоо цэцэгжүүлэх үүрэг аваад санаанд нэг л буухгүй байсан. Интернэтээс судлаад, цэцэг тарьдаг хүмүүсээс зөвлөгөө авч, цэцэгийн дэлгүүрүүдээр явж судалгаа хийж эхэлсэн. Үүний үр дүн гарч цэцгүүд маань ургаж эхэлж байна. Анх бид бид шинэ төрсөн хүүхдээ хүлээн авч байгаа юм шиг л баярласан. Одоо манай хамт болон энэ ажилдаа маш дуртай болсон. Цэцэг өөрөө маш гоё энергитэй, хайрлаж, арчлахгүй байхын аргагүй болгодог юм байна. Эдгээр цэцгийг худалдаж авсан болсон 3 сая төгрөг болно. Харин бид 300 мянган төгрөгөөр энэ олон төрлийн цэцгээ үрслүүллээ” хэмээн тус дүүргийн 10 дугаар хорооны Засаг дарга Г.Мөнхтүвшин хэллээ. Тэд одоо Астра, Хилэн зэрэг таван төрлийн 5 мянга гаруй цэцгийг тарьж байгаа бөгөөд цаашид цэцгийн төрлөө олшруулж хороогоо бүрэн цэцэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Баянголд дүүргийн 23 хорооны ажлын алба өнөөдрийн байдлаар нийт 92 мянга орчим цэцгийн үрсэлгээг суулгаад байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан