Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёльд холбогдох эрүүгийн хэргийн анхны шүүх хурал болж байна 81.070 иргэн ногдол ашгаа банкны дансанд шууд шилжүүлэн авах хүсэлт гаргаад байна Голомт банк харилцагчийн үйлчилгээндээ ISO 9001:2015, ISO 23592:2021 стандартыг нэвтрүүллээ Завханд “Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд 36 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдоод байна Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно “МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН ӨВЛИЙН VIII НААДАМ”-ЫН ХОККЕЙН ТЭМЦЭЭНИЙ ХАГАС ШИГШЭЭ ШАТНЫ ТОГЛОЛТУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Төв аймагт нарийн мэргэжлийн бүх төрлийн мэс засал хийгдэх боломж бүрджээ Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг киоск машинаас хэвлэх боломжтой боллоо Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг Н.Наранбаатар найруулна Оманы Султант Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан Шадар сайдад бараалхав
Гэр хорооллын айлуудын нохойг бүртгэлжлүүлж, үржлийг нь хязгаарлаж байна


Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мал эмнэлгийн газар хамтран Баянгол, Хан-Уул дүүргийн гэр хорооллын айл өрхийн нохойг бүртгэлжүүлэх, үржил хязгаарлах ажлыг өнгөрсөн сарын 30-аас хэрэгжүүлж эхэлсэн. Баянгол дүүргийн 21, 9, 10, 11 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 4, 5, 8, 13, 14,дугаар хорооны гэр хорооллын нохойг бүртгэж, гэрчилгээ, хүзүүвч, пайз олгох, үржил хязгаарлахтай холбоотойгоор нохойд эрүүл мэндийн үзлэг хийх, галзуугаас сэргийлэх вакцин тарих, цагаан хорхойн туулгалт өгөх, байр тоног хэрэгсэлд халдваргүйтгэл хийж, иргэдэд зөвлөгөө өгөх зэрэг мал эмнэлгийн цогц арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Баянгол дүүргийн мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний “Комлуу ” ХХК-ийн мал эмнэлгээс 3 баг 3024 нохой, Хан-Уул дүүргийн мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний “Ганган буга” ХХК, “Түда” ХХК , “Гүн тэрэм” ХХК-ийн мал эмнэлгээс 6 баг 5976 нохой,  нийт 9 баг, 9000 эзэнтэй нохойг бүртгэж, тэдгээрт мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус арга хэмжээ 34.7 хувьтай явагдаж байгаа бөгөөд ирэх сарын 10-ныг хүртэл хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан