Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёльд холбогдох эрүүгийн хэргийн анхны шүүх хурал болж байна 81.070 иргэн ногдол ашгаа банкны дансанд шууд шилжүүлэн авах хүсэлт гаргаад байна Голомт банк харилцагчийн үйлчилгээндээ ISO 9001:2015, ISO 23592:2021 стандартыг нэвтрүүллээ Завханд “Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд 36 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдоод байна Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно “МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН ӨВЛИЙН VIII НААДАМ”-ЫН ХОККЕЙН ТЭМЦЭЭНИЙ ХАГАС ШИГШЭЭ ШАТНЫ ТОГЛОЛТУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Төв аймагт нарийн мэргэжлийн бүх төрлийн мэс засал хийгдэх боломж бүрджээ Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг киоск машинаас хэвлэх боломжтой боллоо Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг Н.Наранбаатар найруулна Оманы Султант Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан Шадар сайдад бараалхав
Хэвлэлийн эрх чөлөө бол таны мэдэх эрх юм


1993 оны 12 дугаар сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей тусгай тогтоол гаргаж, Африкийн сэтгүүлчдийн санаачилгыг дэмжин, "Хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ. Энэ дагуу 1994 оны тавдугаар сарын 3-нд дэлхий нийтээрээ анх удаа Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэсэн түүхтэй юм. Тэгвэл энэ өдрийг Монгол Улс 25 дэх жилдээ тэмдэглэж байна. Хэвлэл мэдээллийн хамгийн отгон салбар болох цахим сэтгүүлзүйн салбарт түүчээлэн үйл ажиллагаа явуулж буй Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо "Мэдэх эрх, таны эрх чөлөө” уриан дор Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. 100 гаруй сайтыг эгнээндээ нэгтгэсэн тус холбоо нь бодлого, үйл ажиллагаандаа гишүүн сайтынхаа эрх ашгийг хамгаалах, үнэн бодитой мэдээ, мэдээлэл түгээн дэлгэрүүлэхийг үндсэн зорилгоо болгон ажиллаж байна.
105 жилийн түүхтэй Монголын сэтгүүлзүйн салбар хэвлэлийн эрх чөлөөний төлөө дуу нэгдэж, хүчээ хавсаргаж байна. Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо нь Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан "Мэдэх эрх, таны эрх чөлөө” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөөний тухай санал солилцлоо. Уг арга хэмжээнд сэтгүүлзүйн салбарын эрдэмтэн багш нар, УИХ гишүүд, дэд сайдууд, МСНЭ, МОСАХ, өдөр тутмын сонины холбоо болон сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцлоо.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан