Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёльд холбогдох эрүүгийн хэргийн анхны шүүх хурал болж байна 81.070 иргэн ногдол ашгаа банкны дансанд шууд шилжүүлэн авах хүсэлт гаргаад байна Голомт банк харилцагчийн үйлчилгээндээ ISO 9001:2015, ISO 23592:2021 стандартыг нэвтрүүллээ Завханд “Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд 36 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдоод байна Б.Лхагвасүрэн: Инфляц хоёр оронтой тоо руу орвол бид бодлогын хүүг хөндөх зайлшгүй шаардлагатай болно “МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН ӨВЛИЙН VIII НААДАМ”-ЫН ХОККЕЙН ТЭМЦЭЭНИЙ ХАГАС ШИГШЭЭ ШАТНЫ ТОГЛОЛТУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА Төв аймагт нарийн мэргэжлийн бүх төрлийн мэс засал хийгдэх боломж бүрджээ Гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг киоск машинаас хэвлэх боломжтой боллоо Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг Н.Наранбаатар найруулна Оманы Султант Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан Шадар сайдад бараалхав
Гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлүүлж байна


Телефон хэрэглэгчид гадаадын аль нэг улсын дугаараас ирсэн дуудлагыг хүлээн авснаар “One ring scam” гэх дуудлагын залилангийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй байна. Уг гэмт хэргийн хохирогч болсноор утасны хэрэглээний төлбөр нь өндөр гарах магадлалтай тул дээрх төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, Тагнуулын ерөнхий газрын Төрийн мэдээлэл, холбооны газраас дараах зөвлөмжийг хүргэж байна.

Дуудлага хүлээн авахаас өмнө бүсийн кодыг шалгах;
Ихэнхи 3 оронтой бүсийн кодууд олон улсын дуудлагад холбогддог гэдгийг анхаарах;
Хэрэв та олон улсын дуудлага хийх шаардлагагүй бол өөрийн утасны оператор компанид хандаж олон улсын дуудлага хийх эрхийг хаалгах;
Таны утсанд ирсэн танил бус гадаад дугаарын дуудлагад эргүүлэн залгаж болохгүйг анхаарах. Учир нь таны утасны төлбөр(1 мин нь 9-19,95$) өндөр гарах эрсдэлтэй.
Цахим гэмт этгээдүүд дийлэнхдээ Беларусь /375/, Их Британы Виржин арлууд /284/, Гренада /473/, Antigua /268/, Доминикан /809/, Латви /371/, Ямайка /876/ зэрэг улсын кодыг ашиглан дуудлага хийж байгааг анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан