Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан Төрийн албан хаагчийн ёс зүйн сургалтад 300 албан хаагч оролцож байна Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав “ГЭР БҮЛ - СОЁЛЫН АНХДАГЧ ОРЧИН” СОЁЛЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн болно Тусгай хэрэгцээт хүүхдийн 200 ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо Монголд дундаж өрх 8 жил мөнгөө хуримтлуулж байж орон сууцтай болохоор байна
М. Тэлмүүн: Тогоочийн ажил, мэргэжилдээ уран бүтээлчээр ханддаг


“М Oil” группийн Red bull, Green bull рестораны ахлах тогооч М.Тэлмүүнтэй ярилцлаа.

Хэрхэн тогооч мэргэжлийг эзэмших болов?
2004 онд 10 жилийн сургуулиа төгсөөд Дүрслэх Урлагийн их сургуулийн уран зургийн ангид элсэн орж суралцсан. Суралцах байх үедээ дөнгөж эхний зунаас Чингис хаан зочид буудал, дараа нь Хаан палас, Кемпинский, Сүнжин гранд гэсэн томоохон зочид буудлын ресторанд зөөгч, барменаар давхар тасралтгүй ажилласан. Ингэж үйлчилгээний чиглэлээр ажиллаж байхдаа хоол үйлдвэрлэл үйлчилгээ гэдэг ямар гоё юм бэ, их сайхан ажил юм байна гэдгийг анзаарсан. Хоолыг хийж энэ урлагийг сурая гэж шийдсэн.
Сонирхолтой юм байна. Дүрслэх урлагийн сургуулиа дүүргэсэн үү?
Сургуульдаа гурван жил суралцаад төгссөн.
За тэгээд хэрхэн гал тогоонд ажиллаж эхэлсэн бэ?
Тогооч болохыг яг  хүсээд л яваад байсан. Тэгтэл талбайн урд 17 давхар Монголд хамгийн анхны маш өндөр зэрэглэлийн ресторан нээгдэнэ гэдгийг сонсоод гүйцэд баригдаагүй байхад нь хүний нөөц дээр нь очиж уулзаад би танайд ажиллах хүсэлтэй байна, гэхдээ гал тогоонд ажиллах, тогооч болох хүсэлтэй байна гэдгээ хэлээд бүртгүүлж байсан. Ингээд яг анх ашиглалтанд орж эхлэх үеэс нь тоног төхөөрөмжийг зөөгөөд, өөрийн хэмжээгээр туслаад эхэлж байсан. Ингээд “Monet” ресторанд анх хөл тавихад гал тогоонд 26, 27 хүний бүрэлдэхүүнтэй том баг ажиллаж эхэлж байсан.  
Үнэхээр том багт орж ажиллаж эхэлсэн байна. Анхны зааж сургаж байсан багш нарынхаа тухай яриач!
Ерөнхий тогооч С.Батмөнх, ахлах ерөнхий Ц.Батдаваа, ахлах тогооч нар Д. Алтанхүү, О.Түвшинтөр гэсэн дөрвөн шилдэг тогооч нар удирдаж ажилласан. Эдгээр тогооч нар бол Английн Лондон хотноо өндөр зэрэглэлийн ресторанд ажиллаж байсан хүмүүс. Багш гэвэл энэ дөрвөн хүнийг л хэлнэ. Эдгээр гайхалтай хүмүүсээс л суралцаж тогооч болсон доо.
Бэлтгэгч, туслах тогооч, тогооч гэсэн шат дарааллаар ажилласан. Өөрөө их сонирхолтой байсан болохоор алхам алхамаар суралцаж ажиллаж эхэлсэн. Шилдэг тогооч нарын хийж байгааг маш их анзаарч сурч авахыг хичээдэг байсан.
“Monet” ресторанаас ажлын гараагаа эхэлж амжилттай яваа олон тогооч нарыг би бас мэддэг. Үр өгөөжтэй газар юм даа?

Тийм шүү. Үр өгөөж нь надад яаж мэдрэгдсэн бэ гэхээр миний хувьд 2009-2013 хүртэл 4 жил ажиллахдаа ерөөсөө монголд биш францад оччихсон юм шиг, яг л кулинари сургуульд суралцаж байгаа оюутан шиг л байсан. Албан ёсны адестатчилал байнга явагдаж, ур чадварын тэмцээн уралдаанд оролцож албан ёсны үнэмлэхээ авч байсан.
Чиний хувьд урлагийн сургуульд суралцсан учраас хоолны урлагт суралцахад бас дөхөм байсан болов уу? Тогооч хүнд гарын ур дүй, мэдрэмж чухал зүйл...Тогоочийн ажилдаа уран бүтээлчээр ханддаг гэж хэлж болох уу?
Тэгэж ойлгож болно. Юм болгоныг сонирхоод цааш нь улам лавшруулаад хийгээд байдаг арга барил нь илүү нөлөөтэй санагддаг.
Тогооч хүн бүрт өөрийн гэсэн илүү сонирхдог эсвэл давуу мэргэшсэн төрөл гэж байдаг. Чиний хувьд...
Франц хоолний чиглэлээр ажлын гараагаа эхэлж сууриа тавьсан болохоор энэ тал дээрээ түлхүү ажилладаг, бас монгол хоол бусад өөр төрлүүдийг хоолыг мөн хийж суралцсаар явна. Маш их сонирхдог хэрнээ огт хийж эхлээгүй төрөл байна. Энэ бол pastry буюу амттаны төрөл. Энэ чиглэлийг яг л урлагийн бүтээл адил харж сонирхдог хэрнээ, одоохондоо яг оролдож хийж үзээгүй байгаа. Жишээ нь чихрийн урлагийг монголд нэг залуу анх оруулж ирээд хийсэн зүйлсийг нь хараад цагаахан атаархал төрж байсан.
Би бол багаасаа баримал барьдаг байсан, урлагийн гэр бүлд өссөн болохоор санаанд багтахаас цаашгүй байна одоогоор.
Гэр бүлээ, аав ээжийгээ танилцуулаач!
Аавыг минь Дамдинжавын Мөнхжаргал гэдэг. Монголын урчуудын эвлэлийн хорооны уран бүтээлч зураач хүн байсан. Аав минь таалал төгсөөд арав гаруй жил болж байна. Манай аав бол олон түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн, алдартай сайн уран бүтээч байсан. Ээж минь багш хүн. Нэг эгчтэй. Одоо бол өөрөө гэр бүлтэй болоод эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг.
Хамгийн сүүлд Турк улсын Станбул хотноо болсон ОУ-ын тогооч нарын уралдаанд амжилттай оролцоод ирсэн. Энэ тухай сэтгэгдлээ манай уншигчидтай хуваалцаач! Монголдоо бас ямар тэмцээн уралдаанд оролцож байсан бэ?
Монголдоо 2016 оны Улсын аваргын гранпри мөнгөн цом авсан.  Сая Туркд Ази хоолны төрөлд мөнгөн медаль, модерн, хонины махан хоолны төрөлд тус тус хүрэл медаль хүртсэн. Тэмцээн бол маш том санагдсан. Орчин, цар хүрээ, оролцож байгаа хүмүүс тэр олон том шүүгч нарыг хараад сандарсан. Хийе гэсэн юмаа бол ер нь хийж чадсан, жижиг алдаанууд гаргасан. Цаашид олон улсын олон ангилал зэрэглэлтэй тэмцээнүүдэд оролцож үзэхийг хүсч байна. Тэмцээн гэдэг хэдийгээр хэдхэн хоног бужигнаад өнгөрч байгаа юм шиг боловч олон зүйлийг сурч авдаг, хамт оролцож байгаа, хажууд байгаа оролцогч нараасаа хүртэл ихийг сурч авдаг юм билээ.
Сайн тогооч болох, ажилдаа амжилт гаргахын үндэс юу гэж боддог вэ?
Сүүлийн таван жил тогооч нараа удирдаад ажиллаад ирэхээр энэ мэргэжлийг сонирхож байгаа болон сургуулийг нь дүүргээд ажлын гараагаа эхэлж байгаа хүмүүсийг харж байхад ажлынхаа үндсэн чанрыг сайн ойлгоогүй, ажилдаа хандах хандлага, бусад хүний ажлыг алдагдуулахгүй байх гэх мэт хувь хүний дотоод зохион байгуулалт маш чухал юм байна гэдэг нь анзаарагдаж байна.
Өглөө 9 цагаас оройн 19 цаг хүртэл ажиллах хугацаандаа тэр хооронд өөр юманд сатаарахгүй өөрийн бүх хүч чадлаа ажилдаа зориулж, өөрийгөө бүрэн дайчлах ёстой гэж би боддог. Ажлынхаа мөн чанрыг сайн ойлгох, ингэснээр шантрахгүй байх хамгийн гол нь ажилдаа гэсэн дур сонирхол нь давамгайлж байж л амжилттай ажиллана.
Тогооч хүний ажлын хамгийн сайхан жаргалтай зүйл нь юу вэ гэвэл, жишээ нь би өдөр бүр 80-100 хүнд тогтмол өөрөө гардаж хоолоо хийж өгч байна. Хийсэн хоолыг минь идээд сэтгэл хангалуун гарч яваа хүмүүсийг харахад үнэхээр баяртай байдаг. Тогооч нарын дунд нэг шог яриа байдаг л даа, “Чи хүчээр диваажинд очноо” гэж. Өдөр бүр хүнийг маш ихээр баярлуулж тэжээж байдаг учраас тэр.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан