Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журмаас үүдэж хүчирхийлэлд өртсөн 5 настай охин 10 мянган төгрөггүйгээс шинжилгээ хийлгэж чадахгүй байсан тухай мэдээлэл олон нийтийн цочирдуулсан билээ. Шүүх шинжилгээний үндэсний төвийн дэд дарга гурван сайдын хамтарсан энэхүү журмын талаар онцолсон бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдсон даруйдаа энэ журмыг хүчингүй болгоно хэмээн хэлсэн юм. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 31-ний хамтарсан тушаалаар "Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журам"-д өөрчлөлт оруулсан байна.
Журамд "Насанд хүрээгүй иргэнийг үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж, "цогцост хийх шинжилгээ /0-18 насны/-30000төгрөг" гэснийг хүчингүй болгосон аж.