Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сураггүй болсон иргэдээс 7 хүний цогцос олджээ


ОБЕГ-аас 15,00 цагт хийсэн мэдээллээр одоогийн байдлаар 7 хүний цогцсыг олдсон байна.3200 метрийн өндөрт дээрх хүмүүсийг нас барсан байдалтайгаар олсон байна.Уулчид эгц хясаа руу унасан байж болзошгүй гэж аврах ажиллагаанд оролцож байгаа мэргэжлийн багийнхан станцаар мэдээлсэн байна. Уулнаас бууж ирсэн иргэдийн мэдээлснээр 14,40 Отгонтэнгэр уулын оргил дээр гараад  доошоо 50 метр орчим яваад цасан нурангид дарагдсан байна. Их хэмжээний цасан нуранги үүссэн эгц хадан хясаатай газар аврах ажиллагаа явагдаж байгаа учраас мэргэжлийн группууд л ажиллаж байгаа гэдгийг ОБЕГ-аас хэлэв.



Отгонтэнгэр ууланд авиралт хийхээр явсан хүмүүс 30-50 насныхан байсан бөгөөд ослын газар дээр очиж ажиллахаар Шадар сайдаар ахлуулсан 32 албан хаагч нэмэлт хүчээр Отгон сум руу өнөөдөр явсан байна. Одоогоор сураггүй болсон хүмүүсийн ар гэрийнхэн Отгон суманд очоод байгаа аж.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан