Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Лондон хотод айлчилж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА “Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД БАХРАЙНЫ ХААНТ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА Бизнес эрхлэгч иргэдэд зориулсан “Аялалтай, Автомашинтай” урамшуулалт аян эхэллээ Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд Б.Цагаанбанди түрүүллээ
“Багануур” ХК Засгийн газраар өрөө төлүүлж, хөнгөлөлттэй зээл авахыг хүслээ


Төвийн бүсийн эрчим хүчний дулааны цахилгаан станцуудыг  “Багануур”-ын уурхай 1978 оноос хойш нүүрсээр хангаж ирсэн.  Уг нүүрсний ордод сүүлийн  гурван жилд  нэмэлт хайгуул хийж нөөц нь 812 сая тонн болж нэмэгдсэн байдаг. Иймд тус уурхайн ажиллах хугацаа уртассан гэсэн үг. Гэвч “Багануур” ХК өнөөдөр алдагдалтай ажиллах болсон аж. Учир нь нэг тонн нүүрсний үнийг төрөөс хатуу тогтоож ирсэн, уурхайн гүн нэмэгдэж хөрс хуулалт, нүүрс олборлолтын зардал өссөн байна. Тухайлбал, өнөөдөр олборлож буй нэг тонн нүүрсний зардал борлуулалтын үнэтэй адил хэмжээнд хүрчээ. Ийм учраас орлого зарлага тэнцэж уурхайн техник технологид шинэчлэлт хийх боломжгүй болсон тухай удирдлагууд нь мэдээлж байгаа юм. Мөн өр төлбөр нь ч нэмэгджээ. Өнгөрсөн оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланд хийсэн аудитаас харвал 2.3 тэрбум төгрөгийн авлагтай, 18.4 тэрбум төгрөгийн өглөгтэй гарсан. Жишээ нь толгой компани болох төрийн өмчит “Эрдэнэс Монгол”-д 3.4 тэрбум төгрөгийн өртэй гарав. Үүнээс гадна нийт 22.6 тэрбум төгрөгийн сэлбэг, материалыг сонгон шалгаруулалтгүй худалдан авсан байна. Түүнчлэн “Монгол нүүрс” төслийн хүрээнд Япон Улсын Засгийн газар болон Дэлхийн банкнаас Сангийн яамаар дамжуулан авсан зээлээс 39 тэрбум төгрөгийн өр үлдсэн байгаа юм.  Ингээд Засгийн газраас уг өрийг барагдуулах, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зориулж хөнгөлөлттэй зээл олгох хүсэв. Уг асуудлаа  УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд танилцуулаад байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан