Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Лондон хотод айлчилж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА “Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД БАХРАЙНЫ ХААНТ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА Бизнес эрхлэгч иргэдэд зориулсан “Аялалтай, Автомашинтай” урамшуулалт аян эхэллээ Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд Б.Цагаанбанди түрүүллээ
ХҮН-ыг самарсан Ганбаа МАХН-ыг самрах нь


 МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх үйл явц сонирхолтой байдлаар өрнөлөө. “Хоёр дахь хувилбаргүйгээр Н.Энхбаярыг дэвшүүлнэ” гэсэн мэдэгдлээс ердөө хагас өдрийн дараа “Хойд дүр”-ээ тодруулах марафон эхэллээ. Хуульч С.Нарангэрэл МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ ил цагаан зарласан бол бидний нэрлэж заншсанаар “Босоо Ганбаа” хэмээх С.Ганбаатар “МАХН-аас нэр дэвшсэн хэнийг ч дэмжинэ” хэмээн даруухан мэдэгдэл хийж суув. Удалгүй МАХН-аас, ер нь бол Н.Энхбаярын зүгээс “Ерөнхийлөгчид нэр дэвшихээр болсон эрхэм сонгуулийн зардал болох 10 тэрбум төгрөгөө хувиасаа гаргана” гэсэн шаардлага тавьж байгаа гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Үүнтэй зэрэгцээд “Ийм их мөнгө халаас, хадгаламжинд нь байхгүй тул С.Нарангэрэл хуульч Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ буцаасан” талаар хэвлэлүүд ам уралдан шуугилдлаа.

Гэвч МАХН-ын найдлага үүгээр тасарсангүй. С.Ганбаатар, Ц.Шаравдорж, н.Энхжаргал нарын дөрвөн хүн 10 тэрбумын босгыг давж Ерөнхийлөгчид өрсөлдөх хүсэлтээ илэрхийлж, Бага чуулганаараа хэлэлцүүлснээр С.Ганбаатар 65 хувийн санал авч нэр дэвших эрхээ өвөртөлжээ. Нийгэмд энэ гэнэтийн бөгөөд цочирдом шийдвэр байгаагүй. Харин МАХН-ын даргын зүгээс 10 тэрбумын босго тогтоож, түүнийг нь С.Ганбаатар нэр дэвшигч давж гарч чадсан нь сонин байна. Лав л өнөөдрийг хүртэл өөрийнх нь баталж, нотолж байснаар түүнд тийм хэмжээний мөнгө байхгүй. МАХН бол сонгуулийн зардалд нь сохор зоос ч гаргахгүй гэж байгаа. Тэгэхээр тэр их мөнгөний “Эзэн” хэн байж болох талаар эргэцүүлээд үзэхэд гэмгүй. Ер нь, өөрөө ч сонгуулийн зардлаа хэрхэн бүрдүүлсэн талаараа тайлбар хийх нь зүйтэй  болов уу.
 
Улс төрийн хүрээлэл дотор “Босоо Ганбаагийн спонсор нь МАН-ын гишүүд гэх” бор шувуу хэдийнэ нисэлдэж эхэлсэн. АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын саналаас зулгаалгах зорилгоор М.Энхболдын хөлсөлсөн хүн ч гэх. Үүнтэй төстэй өөр нэг хувилбар нь нэр хүнд тааруу, будилуу пи-арчдынхаа ачаар сонгуулийн гараагаа тааруухан тавьсан М.Энхболд Н.Энхбаяртай сэм тохирч С.Ганбаатарыг дэвшүүлж, Ардчилсан намын нэр дэвшигчийн саналыг хуваахаар  ятгаж дөнгөсөн бололтой. Түүнчлэн МАХН-ын тогтоосон босго болох 10 тэрбумыг нь төлөх хөшүүрэг голлох үүрэг гүйцэтгэсэн бололтой. Хэрэв тийм бол “М.Энхболдыг Х.Баттулгатай тохироо” гэсэн өөр нэг цуурхал худлаа болж таарав. МАХН-ын парламент дахь цорын ганц төлөөлөгч О.Баасанхүү С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхийг тууштай эсэргүүцэж байгаа нь цаанаа эвгүй тохироо яваа учраас бухимдуулж байж мэднэ. Мөн С.Ганбаатар өмнө нь ХҮН намыг самарч юу ч биш болгосон хар түүх нь МАХН-ын жирийн гишүүд дэмжигчдийг түгшээж байгаа бололтой. С.Ганбаатар ч МАХН-д элссэн даруйдаа УИХ дахь ганц төлөөллийг нь намаасаа гарах шийдвэр рүү түлхсэн нь их хагарал, бутарлын эхлэл байж болох юм гэсэн айдсыг төрүүлж эхэлжээ.

Ер нь ч МАХН-аас С.Ганбаатар нэр дэвшиж байгаа нь энэ мэт олон цуурхалыг дарж байгаатайгаа адилаар өөр олон цуурхлыг дэгдээж байна даа. Ийнхүү эх адаггүй таамаг, цуурхал хоромхон зуур хуурай өвсөнд ассан түймэр мэт дэгдэв.
Ямартай ч С.Ганбаатарын халаасанд гэнэт бий болсон 10 тэрбумын асуудал олны анхаарлыг татаж, эргэлзээ, асуулт, хардлага дагуулсаар байх нь тодорхой боллоо. Гол нь нэр дэвшигч маань бодитой, үндэслэлтэй тайлбарлаж чадах эсэхийг л харах  үлдлээ.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан