Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ САЛБАР ЗӨВЛӨЛҮҮД ХУРАЛДАЖ БАЙНА ГОЛОМТ БАНК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖИЙН 5 ДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН ТОГТВОРТОЙ ЭХ ҮҮСВЭР БҮРДҮҮЛЭХ БОЛОМЖ, АРГА ЗАМ СУДАЛГААНЫ ТАЙЛАНГИЙН ТАНИЛЦУУЛГА БОЛЛОО “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн шинжтэй 9 үйлдлийг илрүүлжээ “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого төвлөрүүлэлт жил бүр нэмэгдсээр байна Аюулт үзэгдэл, ослын тохиолдол эхний 10 сарын байдлаар 4469 удаа бүртгэгджээ “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсголын бүртгэл өнөөдөр дуусна ГОЛОМТ БАНКНЫ НЭРЭМЖИТ “АЖИЛТАЙ, ТЭТГЭЛЭГТЭЙ” ШИЛДЭГ 100 ОЮУТАН ТОДОРЛОО Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө
Хаана зургаа татуулах хэрэггүй вэ


Сүүлийн үест гар утасны чадал, дуран жилээс жилд сайжран одоо гар утастай, бараан гартаа долоовор хуруутай, баруун нүдтэй бүхэн зураг авдаг болж үүнийгээ интернетийн сүлжээгээр цацдаг болжээ.

Гэрэл зураг гэдэг тухайн хүнийхээ талаар маш олон мэдээлэл өгдөг гэж сэтгэл судлаачид хэлж байна. Гэрэл зураг дээр тухайн хүний сэтгэл санаа, эрчим үлддэг гэнэ. Тэгэхээр үүнийг нь хэн ч яаж ч ашиглаж болох.
Эндээс үүдээд ямар үед, хаана, хэний ямар зургийг авч болохгүй вэ гэдгийг сэтгэл судлаачид зөвлөж байна.

1.Нэг ой хүрээгүй хүүхдийн зургийг авах хэрэггүй
Эфцэг эхчүүд хүүхдээ өхөөрдсөндөө хүүхдийнхээ зургийг янз бүрээр авдаг. Буруу нь юу байхав, харин танил бус хүмүүст нэг их үзүүлээд хэрэггүй гэнэ. Ялангуяа олон нийтийн сүлжээгээр тараах бүр хэрэггүй. Балчир хүүхдийн эрчим, энерги нь тийм сайн хадгалагдаагүй дархлаа муу байдгаас янз бүрийн зүйлд өртөж болзошгүй гэнэ.

2.Толинд зургаа авах хэрэггүй

Селфичдийн хамгийн их хийдэг зүйл энэ. Толинд зургаа авах үед сөрөг энергийг өөртөө татдаг гэж байна. Ялангуяа хуучин толинд зургаа авах бүр муу гэнэ.

3. Хаягдсан байшин, таагүй газарт зургаа бүү авхуул
Ийм үед амьдралын эрч хүчээ алдаж ийм газарт үлдээдэг учраас ийм үйлдэл хийхгүй байх нь сайн.

4. Оршуулгын газарт зургаа бүү татуул

Амьдрал, зөн билэгчид үүнийг байнга анхааруулдаг. Энд зургаа татуулах нь амьдралынхаа эрчмийг тэндээ үлдээж хүндээр өвчлөх аюултай юм байна.

5.Талийгаачдын зургийг амьд хүмүүсийнхтэй хамт бүү хадгал

Талийгаачдын энерги амьд, эрүүл хүмүүсийнхэд нөлөөлөн өвчин зовлон авчирна гэдэг.

6.Хүнд өвчтэй юм уу, мөнх бусыг үзүүлж байгаа хүнтэй зургаа бүү татуул
Мөнх бусыг үзүүлэх гэж байгаа хүний сүнс нь явах газраадаа чөлөөтэй явж чадахгүй байдаг учраас түүнийг эрүүл хүн рүү дамжихад нь гэрэл зураг нөлөөлдөг байна.

7.Гэрэл зургийг бүү устга
Гэрэл зургийг шатаах, зүүгээр цоолох, урахыг цээрлэ.

8.Гэрэл зургаа олон нийтэд нэг их битгий дэлгэ
Таньд таагүй ханддаг хүн байдаг бол зургаа тэдэнд олз битгий болго. Нэг үгээр хэлэхэд олон нийтийн сүлжээгээр гэрэл зургаа нэг их битгий түгээ.

9. Цагтай хамт зургаа бүү татуул
Энэ нь тухайн хүн энэ ертөнцөд хэдий хугацаатай үлдэхийг харуулдаг муу талтай гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан