Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа Монгол Улсын баг "Алтан цом" -ын эзэн болжээ Иргэн бүр хуримтлалын нэрийн данстай болж, 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхлээд эхний үр дүн гарч байна ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ ЦАГ АГААР: Нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна
ТББХ: “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.“Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа танилцуулга хийлээ.Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Засаглал” бүлгийн зорилгыг “Монгол хүний хөгжлийг хангасан ухаалаг-тогтвортой засаглал тогтож, захиргааны оновчтой бүтэц зохион байгуулалт бүхий төрийн алба төлөвшин, цахим технологид тулгуурласан иргэн төвтэй төрийн үйлчилгээнд бүрэн шилжиж, төр-хувийн хэвшил-иргэний нийгмийн хамтын ажиллагаа бүх хүрээнд өргөжин, хүний эрхийг бүрэн хангасан, шударга ёсны тогтолцоо төлөвшсөн, авлигагүй улс болно.” гэж тодорхойлсон. Тус урт хугацааны хөгжлийн бодлогын “Ухаалаг засаглал” зорилтод 2021-2030 онд “Улсын Их Хурлын хууль тогтоох, бодлого тодорхойлох, төлөөлөх, хяналт тавих чадавх сайжирч парламентын засаглал бэхэжсэн байна.” гэж, 2031-2040 онд “Хариуцлагатай, мэргэшсэн, ёс зүйтэй гишүүдээр Улсын Их Хурлыг бүрдүүлнэ.” гэж, 2041-2050 онд “Ард түмний засаглах эрхийг хангасан, итгэл хүлээсэн Улсын Их Хурал төлөвшинө.” гэж, “Ухаалаг бүтэц” зорилтод 2041-2050 онд “Төрийн бодлого, үйл ажиллагаа иргэн төвтэй болж, иргэн төвтэй захиргааны бүтэц төлөвшинө.” гэж хүрэх үр дүнг тусгасан. Түүнчлэн “Хүний эрхийг дээдэлсэн нийгэм” зорилтод 2030 он гэхэд “Хүний эрхийг хангасан бодлого, хууль тогтоомж боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих үндэсний тогтолцоо бэхжиж, үр нөлөө дээшилнэ.” гэж тодорхойлсон гэлээ.Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтөөр Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулснаар гадаадад байгаа сонгогч санал өгч иргэний сонгох эрх хангагдах, парламентын төлөөлөх чадвар сайжирч, эмэгтэйчүүд, залуучууд болон бусад нийгмийн бүлгийн оролцоо, төлөөлөл болон сонгогчдын боловсрол нэмэгдэх зэрэг ач холбогдол бүхий өөрчлөлтүүдийг бий болгосныг УИХ-ын дэд дарга танилцуулгадаа тодотгосон.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийг 2024 онд шинэчлэн баталж, Улсын Их Хурал стратеги төлөвлөгөөтэй байх, түүнийг батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих нь Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах эрх зүйн шинэ зохицуулалтыг бий болгосон. Тиймээс Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 71 дүгээр захирамжаар “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяагаар ахлуулж, гишүүдэд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, О.Цогтгэрэл, Б.Баярбаатар, А.Ганбаатар, Б.Жаргалан, Б.Найдалаа, М.Нарантуяа-Нара, О.Саранчулуун, Б.Түвшин, Х.Тэмүүжин, А.Ундраа, Дав.Цогтбаатар, Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.  Ажлын хэсгийн ахлагч Х.Булгантуяа, Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа Олон улсын парламентын холбоо, гадаадын зарим улсын парламентын стратеги төлөвлөгөөг судлан өөрийн орны парламентын онцлогтой нийцүүлж, Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн судалгаа, дүн шинжилгээний тайлан, Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаарх олон нийтийн санаа бодлын судалгааны тайлан болон Олон улсын парламентын холбоо, Улсын Их Хурлын гишүүд, түүнчлэн 2 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, түүнд оролцогчдоос стратеги төлөвлөгөөний төсөлд ирүүлсэн саналыг судлан үзэж тусгалаа. Тогтоолын төслийг d.parliament системд байршуулан санал авсан хэмээн танилцуулав.Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 71 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын алсын хараа, түүнчлэн нийт иргэн, үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэсэн, тогтвортой хөгжил, инновацад тулгуурласан, нээлттэй, олон ургалч үзлийг хангасан парламент байх эрхэм зорилгыг тогтоолын төсөлд тодорхойлжээ. Түүнчлэн Монгол Улсын Их Хурал хууль тогтоомжийг боловсруулах, төлөвлөх, өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлах, биелэлтэд хяналт тавих, тайлагнах бүх үе шата д хүн төвт үзэл санаанд суурилсан, хүний эрхийг хангасан байх зарчим, шаардлагыг тэргүүн эрэмбэд тавих, хууль тогтоомж, төрийн бодлогын баримт бичиг улс орны хөгжлийн зорилт, бодлогын уялдаа, залгамж чанарыг хангасан байх, хууль тогтоох үе шатад үр нөлөөний үнэлгээнд үндэслэж хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хууль тогтоомжийг боловсруулах бүх үе шатад инновац, технологийн дэвшлийг дэмжих, цаашид парламентын үйл ажиллагаанд олон ургалч үзлийг хөхиүлэн дэмжих, гишүүд төлөөллийн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлж, хүний эрх, эрх чөлөөг хангах нөхцөл, боломжийг бүрдүүлэх зэрэг хүрээг хамруулан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8 дахь хэсгийг үндэслэн “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.Тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөг хавсралтаар батлахаар тусгаж, тус стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Улсын Их Хурлын Байнгын болон дэд хороодын саналыг харгалзан жил бүр баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд даалгахаар тусгажээ. Мөн эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх, хууль тогтоомжийн төсөл боловсруулах бүх үе шатад Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний зорилго, зорилтыг шалгуур болгон хэрэгжүүлж, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалахад дүн шинжилгээ хийн үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллахыг Байнгын хороодод үүрэг болгохоор тусгасан байна.Түүнчлэн тус стратеги төлөвлөгөөнд тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах арга хэмжээний зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгуулах, хэрэгжилтэд нь жил тутам мониторинг, хоёр жил тутамд үр нөлөөний үнэлгээ хийж Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргад даалгасан заалт тусгажээ.Тогтоолын хавсралтаар батлах Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөөний төсөлд Монгол Улсын Их Хурлын алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсийг тодорхойлж, 5 зорилго, тэдгээрийн хүрээнд хэрэгжүүлэх 16 зорилтыг хүрэх үр дүнгийн хамт тусгажээ. Үүнд:

1.Монгол Улсын Их Хурал хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлэх зорилгын хүрээнд хууль тогтоомжийг боловсруулахаас батлах, биелэлтэд хяналт тавьж, тайлагнах хүртэлх бүх үе шатад хүн төвт үзэл санаанд суурилж, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан эсэхийг нягталдаг, дүн шинжилгээ хийдэг байх, Улсын Их Хурал ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулан, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, олон талт түншлэлийг сайжруулах зорилтууд тусгасан байна.

2.Монгол Улсын Их Хурал үндэсний язгуур ашиг сонирхлыг дээдэлж, тогтвортой хөгжил, өрсөлдөх чадварыг дэмжсэн, цаг үеийн шаардлага, нийгмийн эрэлт, хэрэгцээг тооцсон, цогц шийдвэр гаргах зорилгын хүрээнд хууль тогтоомж, Монгол Улсын хөгжлийн бодлогын уялдаа, залгамж чанарыг хангах, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих тогтолцоог бэхжүүлэх зорилтуудыг тусгажээ. 

3.Монгол Улсын Их Хурал шинжлэх ухаан, инновац, технологийн дэвшлийг дэмжих зорилгын хүрээнд хууль тогтоомжийг боловсруулахаас эхлэн батлах, биелэлтэд хяналт тавьж, сурталчлах хүртэлх бүх үе шатад шинжлэх ухаанд суурилан инновац, технологийн дэвшлийг дэмжиж, их өгөгдөлд суурилсан мэдээлэл, дүн шинжилгээг шийдвэр гаргахад үр өгөөжтэй ашиглах талаарх зорилтуудыг тусгасан аж. 

4.Олон ургалч үзэл бүхий дэвшилтэт, шинэ үеийн парламентыг бэхжүүлэх зорилгын хүрээнд иргэд Улсын Их Хурлын гишүүдтэй олон талт сувгаар холбогдох нөхцөлийг сайжруулж, гишүүд сонгогчдын өмнө ажлын гүйцэтгэл, ёс зүйтэй байдлаа хариуцан тайлагнадаг тогтолцоог төлөвшүүлэх, бүх нийтэд хүртээмжтэй, ёс зүйтэй, соён гэгээрүүлэгч, дэвшилтэт, шинэ үеийн парламентыг бэхжүүлэх зорилтууд тусгагджээ.

5.Монгол Улсын Их Хурал үйл ажиллагааныхаа үр нөлөөг дээшлүүлэх зорилгын хүрээнд Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, сурталчлан таниулахад нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлсэн дэвшилтэт арга, хэрэгсэл ашигладаг болохоос гадна Улсын Их Хурлын гадаад харилцааг өргөжүүлэх, парламентын хэрэгцээ, шаардлагад нийцсэн, чадварлаг, өндөр бүтээмжит ажлын албыг бэхжүүлэх зорилтуудыг тусгасан байна.Тогтоолын төсөл батлагдсанаар стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх зардлыг холбогдох үйл ажиллагааны зардлын эх үүсвэрийн хүрээнд шийдвэрлэхээс гадна улсын төсөв, олон улсын байгууллага, гадаад улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэх боломжтой хэмээн үзжээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Өнөөдөр хэлэлцэж буй стратеги төлөвлөгөө Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан бодлогын бичиг баримтуудын алинд нь хамрагдах вэ хэмээгээд, энэ удаагийн стратеги төлөвлөгөөг боловсруулахдаа өмнөх төлөвлөгөөнүүдтэй харьцуулж үнэлгээ хийсэн эсэхийг тодруулсан. Мөн тэрбээр энэ удаагийн парламент таван намын төлөөлөл 126 гишүүнтэй, хамтарсан Засгийн газар байгуулагдсан, жагсаалтаар болон тойргоос сонгогдсон гишүүдтэй зэрэг олон онцлогтойг тодотгоод, парламентын энэ онцлогт тохирсон, цаг үеийн нөхцөл байдалдаа таарсан тодорхой бодлого, зорилгыг тусгасан уу хэмээн лавласан.УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Өмнөх найман удаагийн УИХ 2002 онд, 2019 онд тухайн бүрэн эрхийн хугацааны стратеги төлөвлөгөөгөө баталж байсан. 2019 оны стратеги төлөвлөгөөнд хөндлөнгийн үнэлгээ хийлгэсэн байна. Тэрхүү үнэлгээтэй УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагаар ахлуулсан ажлын хэсэг танилцсан. 2019 онд баталсан УИХ-ын стратеги төлөвлөгөөнд туссан үйл ажиллагаа, арга хэмжээний 65-70 хувь нь дотогшоо чиглэсэн бол үлдсэн 30 орчим хувь нь гадагшаа чиглэсэн байсан. Ажлын хэсэг 2002, 2019 онд баталсан УИХ-ын стратеги төлөвлөгөөтэй нэг бүрчлэн танилцаж,  сайн тал, сул тал бүрийг хэлэлцээд цаашид үргэлжлүүлэх арга хэмжээ тус бүрээр тусгасан.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан Дунд хугацааны стратегид Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 5 жилийн улсын хөгжлийн төлөвлөгөө, 10 жилийн зорилтот хөтөлбөр багтдаг. Харин УИХ-ын 2024-2008 оны стратеги төлөвлөгөө Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагдахгүй. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 4.8-д “Улсын Их Хурал өөрийн стратеги төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу ажлын хэсэг ирэх 4 жилийн бүрэн эрхийн хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулсан гэсэн хариулт өглөө.УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Энэ удаагийн парламентын зорилго, зорилтуудын талаар УИХ-ын дарга чуулганы нээлтийн үеэр хэлж байсныг тодотгосон. Тэрбээр, Иргэдийн зүгээс төр улам данхайсан, төрийн бүтэц, эрх мэдлийг улам нэмэгдүүлсэн хууль тогтоомжууд баталж байна гэсэн шүүмжлэл ирж байгаа. Тийм учраас энэ удаагийн парламентаас батлах хууль тогтоомжууд иргэний эрх, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн байхад онцгой анхаарна. Мөн хууль тогтоомжийн хоцрогдлыг арилгахад илүү чиглэж ажиллана. 1990-ээд онд баталсан бизнесийн эрх зүйг зохицуулж буй хууль тогтоомжуудад өдийг хүртэл нэмэлт, өөрчлөлт оруулсаар явж ирсэн. Гэтэл тэдгээр хуулиуд эдийн засгийн өсөлт, шинэ цагийн хэрэгцээ шаардлагыг огт хангахгүй болсон нь судалгаагаар тогтоогдсон. Ийм ч учраас намуудын салбар салбарын төлөөллүүд энэ удаагийн парламентад орж ирсэн. Түүнээс гадна журмыг журамлая гэж бид ярьж байгаа. Өдгөө хуулиасаа олон журамтай болчихсон. Бид аль болох журмын тоог цөөлсөн, хууль нь илүү сайн бичигдсэн байх зорилго, зорилтыг дэвшүүлсэн гэж хариуллаа.УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан. Эцэст нь “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

1 Сэтгэгдэл
Энэ нь Adity Apradhan Medical Hospital нь 780,000 ам.доллараар бөөрөө худалдахад бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид "DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM" хаягаар бидэнтэй холбоо барина уу. Бид танд хамгийн их сэтгэл ханамжтай байх болно гэдгийг баталж, манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах нэн шаардлагатай байгаа тул таны шуурхай хариуг тэсэн ядан хүлээж байна. Хүндэтгэсэн.
Хамгийн их уншсан