Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Лондон хотод айлчилж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ
Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
“Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД БАХРАЙНЫ ХААНТ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
Бизнес эрхлэгч иргэдэд зориулсан “Аялалтай, Автомашинтай” урамшуулалт аян эхэллээ
Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд Б.Цагаанбанди түрүүллээ
Т.Алтангэрэл: Орон сууцны халуун усыг наадмаас хойш 3-5 хоног тасална
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн Техник хяналтын хэлтсийн дарга Т.Алтангэрэлээс дулааны хангамж, шугам сүлжээний засвар үйлчилгээний талаар тодрууллаа.

-Сүүлийн жилүүдэд Улаанбаатар олон барилга ашиглалтад орсон. Энэ хэрээр дулаан хангамжийн асуудал хүндэрээд байгаа. Ингээд дулааны цахилгаан станцуудад өргөтгөл хийсэн. Одоо дулаан хангамжийн асуудлаа шийдэж чадсан уу?
-Дулааны эх үүсвэрийн нөөц хүчин чадал дутагдалтай байсан. Саяхан Амаглангийн 300 гаруй ккал хүчин чадалтай дулааны станц ашиглалтад орлоо. Өнгөрсөн өвөл уг станцын хоёр зуух бүрэн ачаалаалтай ажилласан. Дээр нь “ТЭЦ-4”-т уур усны бойлуурын 210 мВт-ын өргөтгөл хийж дуусаад байна. Ингээд дулаан хангамжийн хүчин чадал 20-30 хувиар нэмэгдлээ. Үүнийг дагаад дулааны дамжуулах шугам хоолойг өргөтгөх, түгээх ажлыг үе шаттай хийж байгаа. Урд нь Баянзүрх дүүрэг, 16-р хороолол орчим дулаан хүндрэлтэй байсан. Одоо Амаглангийн дулааны станц ашиглалтад орсоноор дулааны хангамж хэвийн, найдвартай боллоо.
-Тэгэхээр шинээр барилга, байгууламжийг дулаанд холбоход ойрын жилүүдэд ямар нэг хүндрэл гарахгүй гэсэн үг үү?
-Манай компани эх үүсвэрийн өргөтгөл хийсэн тул аль болох шинэ барилгуудыг дулаанд холбох, үйлдвэрлэл, түгээлтээ нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байна. Урд жилүүдэд 200-250 барилга дулаанд шинээр холбогдож байв. Тэгвэл энэ онд 300-400 шинэ барилга дулаанд холбоно. Бие даасан уурын зуухны халаалттай барилга байгууламж нийслэлд нэлээд бий. Тэд агаарын бохирдолд ихээхэн нөлөөлдөг. Ийм учраас үүнийг зогсоож тэдгээрээс халаалт авч байсан 200 орчим барилгыг төвийн нэгдсэн дулааны шугамд холбох юм.
-Жил бүрийн зун дулааны шугам сүлжээний засвар хийнэ гээд зам хаах, ус таслах явдал нэлээд гардаг. Энэ жил уг байдал давтагдах уу?
-Засварын график гарсан. Урд жилүүдэд 13-ын магистрал шугамаа 10-15 хоногт бүрэн зогсоож засвар хийдэг байлаа. Үүнд орон сууцны хорооллууд нэлээд хамрагддаг байв. Энэ жил долдугаар сарын 15—наас хойш наймдугаар сарын 20-ны хооронд орон сууцны хорооллуудын халуун усыг 3-5 хоногийн хугацаанд түр хугацаагаар хэсэгчилэн тасалж засвар хийнэ. Бусад үед дулааны үндсэн эх үүсвэрээс гарсан гол дамжуулах шугамуудын засварыг хийх төлөвлөгөө бий. Тэгэхдээ засвар хийх шөнийн нэмэгдэл бригад ажилуулах юм. Өдрийн цагаар инженерийн шугам сүлжээний өргөтгөлийн ажлаа хийгээд явна. Иймд цөөн хоногоор халуун усны хязгаарлана гэсэн үг.
-Тэгэхээр жил бүр л засвар үйлчилгээ хийдэг. Дулааны нийт шугамын хэдэн хувь нь шинэчлэгдэж, засвар үйлчилгээ хийгээд байгаа вэ?
-Их болон урсгал засварын ажил хийхээс өөр аргагүй. Өвөлжилтийн бэлтгэл хангахын тулд урсгал засвар зайлшгүй хийдэг. Ийм учраас нийт сүлжээний хувьд урсгал засвар хийж байна гэж ойлгож болно. Их засвар хийх хөрөнгө мөнгө хомс тул нийт сүлжээний 5-10 хувьд нь хийж байна.

0 Сэтгэгдэл