Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Санхүүгийн боловсрол олгох “Level-Up” хөтөлбөрийн нээлт Завхан аймагт боллоо Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Лондон хотод айлчилж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА “Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД БАХРАЙНЫ ХААНТ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА Бизнес эрхлэгч иргэдэд зориулсан “Аялалтай, Автомашинтай” урамшуулалт аян эхэллээ
Баянгол дүүргийн 18 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн иж бүрэн үзлэг эхэллээ


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран "Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах" төслийг 2015 оны 08 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байна.

Уг төслийн хүрээнд 2017 оны 05 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд төслийн зорилтот дүүрэг болох Баянгол дүүргийн 18 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн иж бүрэн үзлэгийг зохион байгуулж байгаа юм.

Монгол улсын Засгийн газрын 2013 оны 281 дүгээр тогтоолоор жил бүрийн 05 дугаар сарын 13-ныг “Эрт илрүүлэлт”–ийн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү иж бүрэн үзлэг нь энэ өдрийг угтан зохион байгуулж буй үйл ажиллагааны нэг хэсэг юм.

Энэ удаагийн иж бүрэн үзлэгт 05 дугаар сарын байдлаар 18 сар хүрсэн нийт 445 хүүхдийг хамруулан Баянгол дүүргийн Хүүхдийн эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн төв, 3 дугаар хорооны ӨЭМТ, 8 дугаар хорооны ӨЭМТ гэсэн 4 газарт нэгэн зэрэг зохион байгуулж байгаа бөгөөд цаашид дүүрэгтээ сар бүр тогтмол зохион байгуулахаар төлөвлөсөн.

Уг үзлэгийн зорилго нь хүүхдийг зөвхөн эрүүл мэндийн талаас нь үзлэг хийх төдийгүй хүүхдийн өсч бойжих, сурах, танин мэдэхүйд нөлөөлөх хүчин зүйлүүд болон хөгжлийн явцыг үнэлж дүгнэн холбогдох дэмжлэг, асаргаа, сэргээн засалтын асуудлыг шийдвэрлэхэд гол чиглэл болох бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын оролцоо чухал юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир болон Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс, Баянгол дүүргийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, бүх ӨЭМТ-ийн эмч сувилагч, эцэг эхчүүдийн төлөөлөл болон Жайка төслийн баг оролцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан