Санхүүгийн боловсрол олгох “Level-Up” хөтөлбөрийн нээлт Завхан аймагт боллоо
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Лондон хотод айлчилж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ
Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
“Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД БАХРАЙНЫ ХААНТ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА
Бизнес эрхлэгч иргэдэд зориулсан “Аялалтай, Автомашинтай” урамшуулалт аян эхэллээ
Их хэмжээний сум зөөсөн монгол иргэдийг саатууллаа
Орос-монголын хилийн Наушк боомтоор галт тэрэгний зүтгүүрт их хэмжээний сум галт хэрэгсэл тээвэрлэж явсан монгол иргэнийг Буриадын гаалийн албаныхан саатуулан шалгаж эхэллээ хэмээн Сибирийн гаалийн удирдах газрын хэвлэлийн алба мэдээллээ.
“Галт тэрэг хурдаа саан хилийн зааг руу ойртох үед зөрчил гаргагч үүргэвчтэй ачаагаа галт тэрэгний зүтгүүр лүү шидсэнийг машинч нь шүүрч аваад хурдаа нэмж хил рүү ойртох үед нь зогсоож амжсан” гэж мэдээлэлд дурджээ.
Хэвлэлийн албаны мэдээлэлд дурдсанаар бол үзлэгийн үеэр албаны нохой спортын “Стандарт” бууны 22 калибрын 37,5 мянган сум илрүүлсэн байна. Ачаанд нийтдээ дөрвөн үүргэвчинд хийсэн 750 хайрцаг сум байжээ. Хууль бус бараа тээвэрлэхийг завдсан дөрвөн хүнийг саатуулан, сум галт хэрэгслийг хураажээ. Тэдний хоёр нь бүр автомашинаар Хиагт боомт руу зугтахыг оролдсон байна.
Буриадын гаалийн албаныхан Монгол Улсын иргэнд ОХУ-ын Эрүүгийн хулийн зүйл ангиар эхэрг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Эн хуулиар бол их хэмжээний сум галт хэрэгсэл хилээр нэвтрүүлэхийг завдсан бол 3-7 жилийн хорих ялаар шийтгэж нэг сая рубль хүртэлх торгууль ногдуулдаг юм байна.
Энэ хэргийг хоёр улсын хилээр сүүлийн жилүүдэд тохиож байгаа их хэмжээний сум галт хэрэгсэл гаргах гэсэн хамгийн том үйлдэл гэж мэдээлэлд дурджээ.

0 Сэтгэгдэл