Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Санхүүгийн боловсрол олгох “Level-Up” хөтөлбөрийн нээлт Завхан аймагт боллоо Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Лондон хотод айлчилж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА “Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД БАХРАЙНЫ ХААНТ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА Бизнес эрхлэгч иргэдэд зориулсан “Аялалтай, Автомашинтай” урамшуулалт аян эхэллээ
МҮЭ: Засгийн газар иргэдийн халааснаас савраа тат


Т.ЖАНЦАН


Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Эрх ашигаа хамгаалъя” сэдэвт иргэд хөдөлмөрчдийн эв нэгдлийн цуглаан нийслэлийн төв талбайд зохион байгууллаа. Мөн аймгийн төвүүдэд уг цуглааныг зохион байгуулж байгаа аж. Энэ цуглааныг зохион байгуулсан гол шалтгаан нь Засгийн газар ОУВС-тай хамтарсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамгардахын тулд  төсвийн тодотгол хийхдээ нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн нас, долоон төрлийн татвар нэмсэнийг эсэргүүцэж буйд оршино. МҮЭ 36 ажил мэргэжлийн салбар хороодтой. Эдгээрт харьяалгддаг гишүүд дээрх цуглаанд оролцож буй аж. МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амагланбаатар уг цуглааныг нээж “МҮЭХ-ны бүх гишүүд дэмжигчдэдээ майн баярын мэнд хүргье.

Өнөөдөр дэлхийн 160 гаруй орны хөдөлмөрчид өнөөдөр ажил хаях, тайван жагсаал цуглаан хийх зэргээр тухайн улс орныхоо Засгийн газарт санал бодлоо илэрхийлж эрх ашигаа хамгаалж байна. Засгийн газар ОУВС-гаас санхүүжилт авахын тулд эрх мэдэл, олонхоороо хүч түрж иргэд хөдөлмөрчдийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргалаа. Ингэснээр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн гол гурван заалтыг Засгийн газар зөрчсөн юм. Иймд гурван сарын өмнө хийсэн хэлэлцээрээ биелүүлэхийг шаардсан бичиг Засгийн газарт өгнө” гэж хэлэв. Уг цуглаанд оролцогчид олон төрлийн эсэргүүцлийн бичиг барсан байлаа. Тухайлбал, “Хөдөлмөрчдийг хуульчилж дээрэмдэхээ зогсоо”, “Авлигачдын үүсгэсэн хямралыг ард түмэн халааснаасаа төлөхгүй”, “Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт шаардаж байна”, “Иргэдийн халааснаас савраа тат” гэх мэт бичиг барьсан, энгэртээ хадсан хүн олон байв. Цуглаанд оролцогчдын яриа, хэлсэн үг, уур амьсгалыг ажвал “Эдийн засаг хямарч иргэдийн авч буй цалин орлого, мөнгө үнэгүйдэж аягтай хоол багаслаа. Ийм хүнд үед Засгийн газар татвар нэмж иргэдийн халаасыг хоослох болсоныг эсэргүүцэж байна” хэмээсэн юм. Мөн ОУВС-тай хамтарч иргэдэд хүнд ачаа үүрүүлэх шаардлага байхгүй. Эдийн засгийн хямралыг эвлэлдэн нэгдэж, жижиг дунд бизнес, үйлдвэрлэлээ дэмжиж ажлын байраа хадгалж байж даван туулна. Гэтэл татвар, нийгмийн даатгалын шимтгэл нэмсэнээр хувийн хэвшилээ боомилж олон хүн ажлын байргүй болж эхэллээ. Уг нь МАН УИХ-ын сонгуульд ялахдаа “цалин хөлсийг хоёр дахин нэмнэ гэж амалсан. Гэтэл үүнээс ухарч бүр бууруулж байна. Иргэдийн дундаж цалин энэ оны эхэнд 10 мянган төгрөгөөр буурсан дүн гарлаа” гэсэн хүн ч байна. Эдгээрээс гадна уул уурхай, геологийн үйлдвэрчний эвлэлийн холбооныхон “Хөдөлмөрийн халуун хүнд, хортой нөхцөлийг тооцолгүй тэтгэврийн насыг 65 болгон нэмсэнийг эсэргүүцэж байна. УИХ-ын гишүүдэд цахилгаан станц, уурхайд нэг өдөр ажиллаад үзэх урилга өгнө” гэж байсан билээ.

Энэ цуглааны үеэр ХНХ-ын сайд Н.Номтойбаяр ирж үг хэлэв. Тэрбээр “Бид нэг шугманд ажиллаж амьдарч байгаагын хувьд та бүхнийг хүндэтгэж энэ жагсаал цуглаанд ирлээ. Та бүхний тавьж буй шаардлагыг шийдэж ажиллах нь Засгийн газар, ХНХЯ-ны үүрэг юм. Тавьж буй шаардлагуудыг шийдэх арга зам бий. Үүнийг би хариуцлагтайгаар мэдэгдэх гэж ирлээ. Өнөөдөр цалин тэтгэвэр тэтгэмж амьдралд хүрэхгүй байгаа. ийм учраас нийт цалин тэтэгвэр авагчдын 60 хувь нь өндөр хүүтэй зээл авч байна. Өнөөдөр иргэдийн цалин орлогын худалдан авах чадамж муудаж амьдралд хүрэхгүй болсон. Хуримтлал хадгаламж гэдэг үг мөрөөдөл болж хувирсан.  Мөн тэтэгвэрийн насыг шатлалтай нэмэх зайлшгүй шаардлага гарсан. Үүнийг хувь хүнд өгөөжтэй байх үүднээс эдийн засгийн арга замаар ирэх намрын чуулганаар шийднэ. Тэгэхдээ хуульд заасан тэтэгвэрийн наснаас хойш тогтоосон тэтгэвэрийг өндөр хувиар олгоно. Тэгэхдээ ажил мэргэжилээс нь шалтгаалан тэтгэврийг нь заагтай тогтоох ажил хийж байна. Ирэх пүрэв гарагт 09 цагт та бүхний төлөөлөлтэй ширээны сууж тавьсан шаардлагыг шийдвэрлэх арга замыг олоё” хэмээн хэлэв. Ингээд МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амагланбаатар иргэдийн цалин орлогыг хамгаалах, нийгмийн даатгалын шимтгэл, татварын хувь хэмжээг өсгөхгүй, тэтэгвэрийн насыг нэмэхгүй байх шаардлагаа ХНХ-ын сайд Н.Номтойбаярт гардуулан өглөө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан