Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Санхүүгийн боловсрол олгох “Level-Up” хөтөлбөрийн нээлт Завхан аймагт боллоо Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Лондон хотод айлчилж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА “Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД БАХРАЙНЫ ХААНТ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА Бизнес эрхлэгч иргэдэд зориулсан “Аялалтай, Автомашинтай” урамшуулалт аян эхэллээ
Нийтийн тээврийн өнгө үзэмжийг сайжруулах сарын аян зохион байгуулж байна


Нийслэлийн Тээврийн  газраас нийтийн тээврийн өнгө үзэмжийг сайжруулах сарын аян зохион байгуулж байна. Тус аяны зорилго нь нийслэлийн Тээврийн газрын ажилтан, албан хаагчид, автотээврийн хяналтын улсын байцаагч нар “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага” MNS 5012:2011 улсын стандартын мөрдөлтөнд хяналт тавьж, тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, цэвэрлэгээг сайжруулах, илэрсэн зөрчлийг арилгуулах, аж ахуйн нэгж байгууллагуудын дотоод хяналт шалгалтын нэгж, ажилтанд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхэд оршино. Аяныг ирэх сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэх бөгөөд нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд оролцож байгаа нийтийн зорчигч тээврийн үндсэн, хот орчмын чиглэлд үйлчилж буй бүх угсраа болон их, дунд багтаамжийн автобус, троллейбус хамрагдах юм.

Хяналт, шалгалтыг 3 үе шаттай явуулна.

    MNS 5012:2011 улсын стандартын дагуу шалгаж, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллана.
    Илэрсэн зөрчлийг аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгсэл бүрээр фото зургаар баримтжуулан, нийтийн тээврийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж буй тухайн аж ахуйн нэгж, байгууллагын дотод хяналт шалгалтын нэгж, албан тушаалтанд мэдээллэнэ.
    2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зөрчлийг арилгаагүй, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль, дүрэм, журмыг үндэслэн захиргааны шийтгэл ногдуулна.

Шалгалтын явцын дүн мэдээг энэ сарын 28-ны өдөр урьдчилсан байдлаар, ирэх тавдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдах аж ахуйн нэгж, байгууллагын шуурхай зөвлөгөөний хурал дээр тус тус танилцуулна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан