Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Санхүүгийн боловсрол олгох “Level-Up” хөтөлбөрийн нээлт Завхан аймагт боллоо Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Лондон хотод айлчилж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА “Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД БАХРАЙНЫ ХААНТ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА Бизнес эрхлэгч иргэдэд зориулсан “Аялалтай, Автомашинтай” урамшуулалт аян эхэллээ
Улаанбаатар хот нээлттэй бус хаалттай хот боллоо


НИТХ дахь Ардчилсан намын бүлэг “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд Улаанбаатар хотын одоогийн удирдлагууд мөнгөтэй хэрнээ сэтгэл гаргаж ажиллахгүй байна хэмээн мэдэгдсэн юм.

Мэдэгдэлд “С.Батболд нийслэлийн Засаг даргаар томилогдоод 9 сар өнгөрөхөд НИТХ-д 15 тогтоолын төсөл өргөн барьсан. Энэ нь өмнөх Засаг даргын мөн үетэй харьцуулахад хоёр дахин бага. Мөн үндсэн чиглэлд 2017 онд хэрэгжүүлэхээр 15 хөтөлбөр, 7 дэд хөтөлбөр тусгаснаас одоогоор нэг нь ч НИТХ болон Тэргүүлэгчдийн хурлаар батлагдаагүй. Үүний зэрэгцээ энэ оны төсвийн нийт зарлагын хэмжээ 601 тэрбум буюу өнгөрсөн жилийн төсвөөс даруй 50 тэрбум төгрөгөөр илүү батлагдсан. Ийм их хэмжээний төсөв хэрнээ нийслэлд бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлээгүй, харин ч урлаг, уран сайхан, шоу цэнгүүнд хөрөнгө гаргаж байна.

Түүнчлэн нийслэлийн захиргаа Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхгүй байгаагийн дээр оруулсан мэдээлэлд нь хэвлэл мэдээллийнхэн болон сөрөг хүчний зүгээс шүүмжлэлтэй хандахаар мэдээллээ устгадаг. Өнөөдөр ийн Улаанбаатар хот нээлттэй бус хаалттай хот боллоо.

Одоо Гэр хорооллын дахин төлөвлөлт, Ахмадын орон сууц, цахим газар өмчлөл, бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор зэрэг иргэдийн дунд хамгийн их хүлээлттэй байгаа томоохон төсөл хөтөлбөрүүд хаана хэн хэрэгжүүлэх нь тодорхой бус байна. Гэтэл нийслэлийн төр засгийн байгууллагуудын түвшинд улстөржилт газар авч, хууль зөрчсөн томилгоо хийдэг эсвэл зарим хороод хурлаа хийдэггүй, хийсэн хурлыг нь баталгаажуулдаггүй зэрэг зөрчил давтагдаж байна. Иймд АН-ын бүлгээс нийслэлийн Засаг даргын өнгөрсөн 9 сарын хугацааны ажилд “Бүрэн хангалтгүй” гэсэн үнэлгээ өгч байна” хэмээн ярьлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан