Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Санхүүгийн боловсрол олгох “Level-Up” хөтөлбөрийн нээлт Завхан аймагт боллоо Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Лондон хотод айлчилж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА “Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД БАХРАЙНЫ ХААНТ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА Бизнес эрхлэгч иргэдэд зориулсан “Аялалтай, Автомашинтай” урамшуулалт аян эхэллээ
Оюуны өмчийн шилдэг бүтээлийн эзнээр З.Золжаргал тодорлоо


Н.БАТ


Монгол Улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас шинийг санаачлагч зохион бүтээгчдийг урамшуулах зорилгоор Дэлхийн Оюуны өмчийн байгууллага, БНСУ-ын Оюуны өмчийн газартай хамтран өнгөрсөн жилийн 10 дугаар сард “Инновацийн шийдэл-бидний амьдралд” нэртэй уралдаан зарласан билээ. Гурав дахь жилдээ болж байгаа энэхүү уралдаанд шалгаруулалт нь бидний амьдралд өдөр тутам тулгарч байдаг техникийн бэрхшээл бүхий аливаа асуудлыг шийдвэрлэх, оновчтой шийдлийг  олохын тулд оюуны өмчийн мэдээлллийг ашиглахыг дэмжихэд чиглэсэн гэнэ.

Уралдаанд ирсэн бүтээлүүдээс эхний 10 байрт “Зохион бүтээгч С.Эрдэнэбалын “Тал хээрийн түймэр унтраах автомеханикжсан төхөөрөмж”, Химийн хүрээлэнгийн судлаач М.Баянжаргал нарын “Холимог уургийн гидролиз гаргах авах арга”, мэс засалч Ц.Лочингийн “Хэвлийн хөндийн дурангийн мэс заслын аргаас цөсний хүүдийн том болон олон тооны чулууг авах мэс заслын багаж”,  Н.Сайханцэцэгийн “Шидэт цай үйлдвэрлэх технологи”, Д.Илчгэрэлийн “Өндөр хурдтай их гадаргуутай дулаан солилцогч”, З.Золжаргалын “ Салхивчны иж бүрэн агаар шүүгч” , Ц.Баттулгын “Яндангийн утаа сарниулагч”, Ш.Төмөрсүхийн “Цус төлжүүлэгч биоэко бэлдмэл Орхоодой увидас”, Б.Батсайханы “дулаан энерги үйлдвэрлэх төхөөрөмж”, П.Амартүвшиний “Ханын тавиур ширээ” зэрэг бүтээл шалгарч Монгол улсын ОӨУБЕГ-аас патентын эрх авсан байна. Харин эдгээр бүтээлээс шилдгийн шилдгээр гуравдугаар байрт Д.Илчгэрэлийн “Өндөр хурдтай их гадаргуутай дулаан солилцогч” бүтээл, хоёрдугаар байрт Химийн хүрээлэнгийн судлаач М.Баянжаргал нарын “Холимог уургийн гидролиз гаргах авах арга” бүтээл, нэгдүгээр байрт З.Золжаргалын “ Салхивчны иж бүрэн агаар шүүгч” бүтээл шалгарч, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын алтан медаль, мөнгөн шагналын эзэн болжээ.

 Зохион бүтээгч З.Золжаргал энэ уралдаанд гурав дахь жилдээ оролцож, Салхивчны иж бүрэн агаар шүүгч бүтээлээр тэргүүлсэн юм. Тэрээр хоёр жил гаруйн судалгааны дүнд энэ бүтээлээ хийх эрх авлаа. Агаарын бохирдол ихэссэн Монголын нөхцөлд хамгийн хэрэгтэй бүтээл учраас надад шилдэг бүтээлийн шагнал өгсөн байх. Айл бүхэн аваад тавьж болон өртөгтэй, агаар маш сайн шүүгч бүтээл болж чадна гэдэгт итгэлтэй байна гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан