Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Санхүүгийн боловсрол олгох “Level-Up” хөтөлбөрийн нээлт Завхан аймагт боллоо Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Лондон хотод айлчилж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА “Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД БАХРАЙНЫ ХААНТ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА Бизнес эрхлэгч иргэдэд зориулсан “Аялалтай, Автомашинтай” урамшуулалт аян эхэллээ
Гал түймэр унтраах 35, 63 дугаар анги өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ


Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон Гал түймэр унтраах 35, 63 дугаар анги энэ сарын 25-наас зургадугаар сарын 15-ны хооронд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах болжээ.

Хаврын хуурайшилтын үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул Баянзүрх дүүргийн Онцгой комиссын хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргасан байна. Тус дүүргийн 11, 20 дугаар хороо буюу Хонхор, Гачуурт тосгонд хуурайшилт ихтэй, ой хээрийн түймэр  гарах эрсдэл өндөр байгаа тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг хороодын Засаг дарга нарт үүрэг болгосон байна.

Мөн хуурайшилт ихтэй, салхи шуургатай үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины иш, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байхыг тус дүүргийн Онцгой комиссоос анхааруулав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан