Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сургуульд суурилсан дархлаажуулалтын явцтай танилцжээ Хуулийн этгээдийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхгүй авч зугтдаг явдлыг таслан зогсоолоо Санхүүгийн боловсрол олгох “Level-Up” хөтөлбөрийн нээлт Завхан аймагт боллоо Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Лондон хотод айлчилж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА “Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна
“Дорнодын хөгжилд миний хувь нэмэр” Оюутны Эрдэм Шинжилгээний Хурал

"Дорнодын хөгжилд миний хувь нэмэр”

Оюутны Эрдэм Шинжилгээний Хурал

Хурлын зорилго– Дорнод аймгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахад оюутан, залуу судлаачдын оролцоог хөхиүлэн дэмжих, хэрэгжих боломжтой онол практикт тулгуурласан судалгааны бүтээлийн эмхтгэлийг нийтэд сурталчилан таниулах, дэмжихэд оршино.

Ерөнхий зохион байгуулагч– Дорнодын Оюутан Залуусын Нэгдсэн Холбоо (ДОЗНХ)

Дэмжигч байгууллага: Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо, Дорнод аймгийн өдөр тутмын мэдээллийн WWW.CHOIBALSAN.MN сайт.

Хаана – Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Монгол Улсын Их Сургуулийн төв байрны дугуй танхимд

Судалгааны бүтээл хэлэлцэх хугацаа – 2017 оны 5 сарын 20 нд 10 цагт

Судалгааны бүтээл хүлээн авах хугацаа - 2017 оны 5 сарын 15-ны 18 цаг хүртэл (файл хэлбэрээр) DOZNH2020@gmail.com хаягаар хүлээн авна.

Хамрах хүрээ– Дорнод аймгийн харьяат, Улаанбаатар хот болон Чойбалсан хотын Их, дээд сургуулийн бакалвр болон Политехникийн коллеж, МСҮТ-д суралцаж буй оюутнууд

Хурал зохион байгуулалт– Оюутны эрдэм шинжилгээний хурал "Дорнодын хөгжилд хувь нэмэр” ерөнхий сэдвийн хүрээнд явагдах ба дараах салбаруудаас сонгох боломжтой.

Үүнд

·Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал

·Эрүүл мэнд, спорт

·Түүх, соёл урлагийн ач холбогдол

·Бизнес ба ЖДҮ

·Технологи ба Инноваци

·Хүрээлэн буй орчны экологи, байгаль хамгаалал

·Нутгийн удирдлага ба иргэдийн оролцоо зэрэг сэдвүүдийн хүрээнд хэлэлцэнэ

Судалгааны бүтээлд тавигдах ерөнхий шаардлага –

1.Онолын үнэдэслэлтэй байх

2.Тодорхой асуудал дэвшүүлж, шийдэл, зөвлөмж санал болгох

3.Судалгааны ажилд биечлэн оролцсон байх

4.Практик ач холбогдолтой байх

Судалгааны бүтээлийн бичиглэлд тавигдах шаардлага -

·Эх сурвалжийн жагсаалтыг тодорхой тусгах

·Эшлэл ашиглахдаа "Удирдлагын академийн стандарт CS:960096 CCAC 2013”-ыг мөрдөнө

·График, диаграмм, хүснэгт, схем, фото ашиглах, шаардлагатай тохиолдолд хавсралтад тусгах

·А4 цаасанд бол дээд доод, баруун талаас 2.5 см, зүүн талаас 3 см

·UNICODE ашиглан Arial фонд дээр ба 12pt үсгийн хэмжээтэй байх

·Илтгэгчийн, (баг хамт олны) удирдсан багшийн мэдээллийг тусгасан байх

Нэмэлт мэдээлэл

·Эрдэм шинжилгээний хурлыг Их дээд сургуулийн эрдэмтэн багш, туршлагатай судлаачид, нийгмийн зүтгэлтнүүд шүүн хэлэлцэнэ.

·Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлүүдийг орон нутагт хэрэгжүүлэхэд бүх талаас нь дэмжинэ

·Тус хуралтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 99600071 дугаараас авна уу.

Шалгаруулалт

·Тэргүүн байр 1 оюутан

·Дэд байр 1оюутан

·Гутгаар байр 1 оюутан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан