Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сургуульд суурилсан дархлаажуулалтын явцтай танилцжээ Хуулийн этгээдийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхгүй авч зугтдаг явдлыг таслан зогсоолоо Санхүүгийн боловсрол олгох “Level-Up” хөтөлбөрийн нээлт Завхан аймагт боллоо Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Лондон хотод айлчилж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА “Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна
Японыг зорих 50 мянган дадлагажигч суралцахын зэрэгцээгээр ажиллана

Гадаад оронд ажиллаж амьдарч хэдэн ногоон төгрөг хуримтлуулах нь монгол мөрөөдлийн нэг хэсэг гэвэл хэтрүүлэг биш байх. Яг ийм зорилгоор монголчууд Өмнөд Солонгосыг элээж, зарим нэг нь залхааж байх шиг байна. Албан ёсны гэрээ хэлэлцээрээр харьд ажиллаж амьдрана гэдэг сэтгэл түвшин, толгой гэдгэр байх шалтгаан. Бусдаас нуугдах шаардлага байхгүй.  Олсон хэдийгээ эх орон элгэн садандаа илгээхэд төвөг саад үгүй. Харин ийм боломж хэмжээ хязгаартай. БНСАУ-д манай иргэд гурван жилийн гэрээгээр ажилладаг. Ажил  нь гарт орж, амьдрал нь сайхан болдгийн даваан дээр  гэрээт хугацаа дуусгавар болпог.  Гэхдээ энэ гурван жил манай залуучуудад том боломж өгдөг. Санхүүгийн хуримтлал,  шинэ санаа шийдэл, эх орондоо авчрах техник технологи гээд.

Монголчуудын гадаад оронд ажиллах бас нэг шинэ боломж гарч байгаа сайн мэдээ байна. Японд дадлагажигч гаргах тухай мэдээ хэдхэн хоногийн өмнөөс чих дэлсэж эхэллээ. Энэ талаар Хөдөлмөр , нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр “Ирэх жилүүдэд нийтдээ 50 мянган иргэнийг дадлагажигч ажилтнаар Япон улс руу илгээх шийдэлд хүрсэн” хэмээн мэдэгдэв.  Шинэ боломж. Тэнд дадлагажина. Япон соёл, хэл, япон хүмүүжил, дадлага туршлагаас бага ч атугай хэлтлээд  ирнэ гэсэн үг. Явсан нохой яс зууна гэдэг шиг. Юм үзэхийн хэрээр нүд нээгдэнэ.

2017 оны улсын төсөвт Японд дадлагажигч гаргах зорилгоор 560  сая төгрөг суулгаад байгаа ажээ. Энэ мөнгөөр төлөөлөгчийн газраа Япон улсад  байгуулахын хамт  тэнд ажиллах мэргэжилтнүүдийн нийгмийн даатгал, хөдөлмөрийн хөлсөнд зарцуулах гэнэ. Энэхүү Төлөөлөгчийн газар нь Япон, Монголын хүний нөөцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг хооронд нь холбох, тус улс дахь Монголчуудын эрх ашгийг хамгаалах, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиг үүрэг хүлээн ажиллах юм байна.

Гэхдээ Японд дадлагажих ажилтнуудыг БНСУ-руу ажилтан илгээх нөхцлөөс өөр байдлаар шийдэж байгаа аж.  Тэр ялгаа нь юунд байна вэ гэвэл  Япон-Монголын стратегийн  түншлэлийн гэрээний хүрээнд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд шаардагдах хүний нөөцөө Монголын тал  дадлагажигчаар илгээж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл энд бэлтгэгдсэн дадлагажигч нар маань хожим хоёр орны ард түмэн, аж ахуйн нэгжүүдийг холбох гүүр болох учиртай. Тийм учраас  тэнд очоод хөлсний хөдөлмөр эрхлэхээсээ илүүтэй  Японд тодорхой хугацаагаар суралцахын зэрэгцээ бас ажиллана. Эргэж ирээд Монгол улсдаа шууд ажлын байртай байхаар зохицуулалт хийгдэж байгаа юм байна.

Салбарын сайдын хэлж байгаагаар ийм зохицуулалт хийж өгөхгүй бол БНСУ- руу ажилтан илгээдэг өнөөгийн жишиг л давтагдана гэнэ. Тодруулбал,  Солонгост ажиллаж байгаад ирсэн хүмүүс Монголдоо хийх ажилгүй болчихдог бөгөөд тооцоолсноор богино хугацаандаа 61.3 хувь нь ажилгүй, урт хугацаандаа 45 хувь нь ажилгүй байдаг ажээ. Эх оронд нь ажлын байр бэлэн хүлээж байна гэдэг нь Монголдоо эргэж ирэх нэг шалтгаан болно.  

П.Булган
Эх сурвалж: http://www.zaluu.com

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан