Сургуульд суурилсан дархлаажуулалтын явцтай танилцжээ
Хуулийн этгээдийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхгүй авч зугтдаг явдлыг таслан зогсоолоо
Санхүүгийн боловсрол олгох “Level-Up” хөтөлбөрийн нээлт Завхан аймагт боллоо
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Лондон хотод айлчилж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ
Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
“Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна
Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн эрх, үүрэг нэмэгдэж тамга, тэмдэгтэй болно

Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулган төрийн ордонд үргэлжилж байна. Одоогоор улсын хэмжээнд нөхөрлөл1629, төрийн бус байгууллага1200, орчны бүсийн зөвлөл 30, усны сав газрын захиргаа 21, ан агнуурын бүс нутаг 71, улсын тусгай хамгаалалтай газрын захиргаа хоёр байгаль орчин хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Байгаль орчин хамгаалах нөхөрлөлүүд 41.3 мянган гишүүнтэй 8.2 сая талбайг хариуцаж буй юм. Тэдний 80 хувь нь 3.3 сая га талбайн ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа аж. Үндэсний статистикийн хорооны мал тооллогын дүнгээс үзвэл байгаль хамгаалах нөхөрлөлийн гишүүн малчин өрх гурван жилийн өмнө 11370 байв. Тэгвэл өнгөрсөн оны эцэст 15364 болж өсчээ. Тэгэхээр Монгол Улсын 160 гаруй мянган өрхийн 10 хувь нь байгаль хамгаалах ажилд идвэхтэй оролцож буй гэсэн үг юм. Гэрээгээр байгаль хамгаалж байгаа бүс нутаг ойн түймэр 50 хувиар буурч хулгайн мод бэлтгэл үндсэндээ зогссон байна.
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулганыг нээхдээ “Байгаль хамгаалах нөхөрлөлүүд үйл ажиллагаа явуулах, байгалийн нөөцийн менежментэд эрх тэгш оролцох боломжтой болгохын тулд БОАЖ-ын сайдын хэд хэдэн тушаал гарч Байгаль орчныг хамгаалах хууль, Ойн тухай хууль, Орчны бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Мөн анхдугаар чуулганаас хойш “Байгалийн нөөцийн менежментийн нөхөрлөлийн чадавхийг бэхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоолыг санаачлан батлууллаа. Одоо нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжиж статусыг тодорхой болгох, санхүүгийн тогтвортой механизм бүрдүүлэх чиглэлээр эрх зүйн орчинг судлах ажлын хэсэг байгуулаад байна. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулж УИХ-д өргөн барьлаа. Энэ хууль батлагдсанаар нөхөрлөлүүд албан ёсны бүртгэлтэй, тамга тэмдэгтэй хуулийн этгээд болох юм. Үүнээс гадна байгаль хамгаалах ажлыг дагнан эрхэлж байгаа нөхөрлөлүүдийг байгалийн нөөц ашигласны талбарийн тодорхой хувиар санхүүжүүоэх боломжийг судалж байна” хэмээн цохон тэмдэглэв.

-Тосонцэнгэл суманд байгаль хамгаалах хэчнээн нөхөрлөл байна. Танай нөхөрлөл хэчнээн гишүүнтэй хэдэн га газар хариуцаж байгаа вэ?
-Манай суманд 50 орчим нөхөрлөл байдаг. Бид бүгд аймгийнхаа зүүн бүсийг хариуцсан Тосонцэнгэлийн ойн ангид харьяалагдаж явдаг. Бид нөхөрлөлөө 2010 онд байгуулж 5699 га талбай хариуцан ажиллаж байна. 20 өрхийн 50 гаруй гишүүн бий. Хариуцсан газар нутгаа хамгаалж байгалийн дагалдах баялгаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж өөрсдийгөө санхүүжүүлдэг.
-Байгаль хамгаалах нөхөрлөлүүдэд тулгарч буй ямар ямар бэрхшээл байна вэ?
-Бэрхшээл нэлээд бий. Тухайлбал, хувийн хэвшлийн зарим аж ахуйн нэгж байгаль хамгаалах нөхөрлөлийн гишүүдийг дарамтлах, хулгайгаар мод бэлтгэх тохиолдол бас гарна. Гэхдээ байгаль хамгаалах нөхөрлөлүүд бий болсоноос хойш хулгайн мод бэлтгэх, ан хийх явдал эрс хумигдсан. Гэвч нөхөрлөлийн зарим гишүүнтэй хуйвалдах, урвуулан ашиглах явдал бас гарч байна. Нөгөө талаар Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийг сум орон нутаг, төрийн бодлого чиглэлээр хангах, сургалт явуулах гээд хамтын ажиллагааны шийдэх асуудал нэлээд бий. Ийм ч учраас Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулган зохион байгуулж байна гэж би ойлгож байгаа.
-Тэгвэл төр засгийн зүгээс нөхөрлөлүүдтэй хамтын ажиллагаагаа хэрхэн сайжруулах ёстой гэж та бодож байна вэ?
-Байгаль хамгаалах нөхөрлөлийн гишүүн зөрчил гаргасан этгээдэд газар дээр нь хариуцлага тооцох, шийдвэрлэх, эрх мэдлийг нь нэмэгдүүлж хууль эрх зүйн орчинг бүрдүүлж өгөх ёстой гэж бодож байна. Нөгөө талаар өнөөдөр байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа жигд биш байна. Нэг сайн ажиллаж байхад нөгөөх нь за яахав болох байлгүй дээ гэсэн сэтгэлээр хандаж олны дүйвээн дунд явдаг нь ч бий. Мөн өвөл нь ичсэн амьтан шиг унтаа байдалд орж хавар ажил нь жаахан сэргэдэг тал бий. Энэ байдал нь нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг суларуулж, хоцрогдуулж байна. Хамгийн гол нь унтаа байдлаасаа сэрэх хэрэгтэй байгаа юм. Одоо эдгээрийг цэгцлэх шаардлага тулгарсан.
-Ойн цэвэрлэгээ хийх нэрээр гуалин бэлтгэх, нойтон мод огтлох зөрчил гардаг гэсэн. Энэ үнэн үү?
-Ойн цэвэрлэгээг хийх ёстой. Тэгээд түлшинд бэлтгэх, гэрийн мод, модон эдлэл үйлдвэрлэх зэрэгт ангилан ялгаж ашиглаж байгаа. Хангайн нурууны хойд хэсэгт шатсан ой их бий. Тэр дундаа манай сумын нутагт нэлээд байна. Үүнийг цэвэрлэж үйлдвэрлэлд ашигладаг. Олон жил ингэж ажиллаж байна. Одоо үлдсэн шатсан мод нь үйлдвэрлэлийн чанарын шаардлага хангахаа больсон. Гэвч бид нойтон мод огтлох, үйлдвэрлэлийн зориулалтаар гуалин бэлтгэдэггүй. Мөн жимс, самар түүж эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Тусгай зөвшөөрөлтэй хөрөө рамууд ажилладаг. Иймд зарим аж ахуйн нэгж, хувь хүн нойтон мод бэлтгэх зөрчил мэр сэр гаргадаг. Энэ тохиолдолд сум орон нутгийн төр захиргааны байгууллагад мэдэгдэж асуудлыг шийдүүлдэг юм. Гэхдээ байгаль хамгаалах нөхөрлөлүүд ажиллаж байгаа тул ийм зөрчил бараг гарахаа больсон. Гэсэн хэдий ч байгаль хамгаалагчид хувийн аж ахуйн нэгжүүдтэй хамгийн харгалдаантай хэвээр байна.
-Хангайн аймаг, сумын иргэд түлшиндээ голдуу мод хэрэглэж байгаа. Энэ нь ойн цэвэрлэгээнээс ялгасан мод гэж ойлгож болох уу?
-Тийм. Байгаль хамгаалах нөхөрлөлүүд айл өрх, албан байгууллагын түлшний модны хэрэглээг гэрээргээр хангах бололцоо нээлттэй. Гэвч нөхөрлөлийн гишүүд ийм бизнесийг нэг их сонирходоггүй. Өөрсдийн өвөлжөө бууц, хаваржаа, намаржаа, зуслангын газраа хамгаалж малаа адгуулж амьдардаг юм. Нөхөрлөлийн гишүүдийн хариуцсан газарт хүмүүс ирж мод руу орох тохиолдолд очиж уулзаж ямар ажил хэрэгээр явааг нь асууж лавлаж хоорондоо утсаар мэдээлэл солилцон ажиллаж байна. Мөн сум орон нутгийн захиргаа айл өрх, албан байгууллагад түлшний мод бэлтгэх, жимс, самар түүх зөвшөөрөл өгч зохицуулдаг.
-Сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын нөлөөгөөр цөлжих явц эрчимтэй байна гэдэг. Танай нөхөрлөлийн хариуцсан газарт энэ асуудал ямар байна. Цөлжилтийн эсрэг ямар ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Цөлжилт манай орон нутагт харьцангуй бага. Хөрс сайтай, уулархаг борог өвс ихтэй нутаг. Хавар, намрын хуурайшилтай үед түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь чухал байдаг. Ингээд эргүүлийг цаг тухайд нь хийж байна.

Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулган төрийн ордонд үргэлжилж байна. Одоогоор улсын хэмжээнд нөхөрлөл1629, төрийн бус байгууллага1200, орчны бүсийн зөвлөл 30, усны сав газрын захиргаа 21, ан агнуурын бүс нутаг 71, улсын тусгай хамгаалалтай газрын захиргаа хоёр байгаль орчин хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Байгаль орчин хамгаалах нөхөрлөлүүд 41.3 мянган гишүүнтэй 8.2 сая талбайг хариуцаж буй юм. Тэдний 80 хувь нь 3.3 сая га талбайн ойн санг гэрээгээр эзэмшиж байгаа аж. Үндэсний статистикийн хорооны мал тооллогын дүнгээс үзвэл байгаль хамгаалах нөхөрлөлийн гишүүн малчин өрх гурван жилийн өмнө 11370 байв. Тэгвэл өнгөрсөн оны эцэст 15364 болж өсчээ. Тэгэхээр Монгол Улсын 160 гаруй мянган өрхийн 10 хувь нь байгаль хамгаалах ажилд идвэхтэй оролцож буй гэсэн үг юм. Гэрээгээр байгаль хамгаалж байгаа бүс нутаг ойн түймэр 50 хувиар буурч хулгайн мод бэлтгэл үндсэндээ зогссон байна.

Л.Алтансүх: Зарим нөхөрлөлүүд унтаа байдлаасаа
сэрэх хэрэгтэй байна
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын “Эх нутаг” байгаль хамгаалах нөхөрлөлийн тэргүүн Л.Алтансүхээс орон нутгийн байгаль хамгаалах ажил ямар түвшинд байгааг тодрууллаа. сэрэх хэрэгтэй байна

0 Сэтгэгдэл