Украины Закарпат муж дахь Украин-Унгарын хилийн Лужанка боомтоор бичил автобусанд их хэмжээний тамхийг дипломат ачаа нэрийн дор тээвэрлэж явсан монгол дипломат шууданг дөрөвдүгээр сарын 20-нд украины хилчид саатуулсан байна. “Хилийн болон гаалийн шалгалтын үеэр жолооч хэвийн бус сэтгэл түгшсэн байдалтай байсан. Хилчид, галаийн ажилтнуудын баримт бичгээ шалгуул гэсэн шаардлагад жолооч дургүйцэн машиныхаа хаалгыг ч нээхийг хүсээгүй. Ингэхээр нь эрүүлч нохой ажиллуулахад хүрсэн” гэж хилийн албаны мэдээлэлд дурджээ.
Машиныг саатуулан цагдаагийнхан, болон Аюулгүйн албаны ажилтнуудыг дуудсан гэнэ. Шалгалтаар белорусын дипломат дугаартай Мерседес машин дахь дипломат ачаанд их хэмжээний тамхи байсныг илрүүлсэн байна.
Анхны мэдүүлгээр Монгол Улсын иргэн өөрийгөө Австри Улсад Монгол Улсаас суугаа дипломат төлөөлөгчийн газарт ажилладаг гэж мэдүүлжээ.
Одоо тэр шуудандп хэдий хэмжээний тамхи байсныг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.
Засгийн газрын томилсон Элчин сайд С.Баяраас эхлээд МАН-ын дипломатууд улс эх орныхоо төлөө, хоёр улсын харилцааны төлөө ажиллахаасаа амин хувийнхаа төлөө хямд бараа бүтээгдхүүнийг хил давуулан наймаалж, ашиг хонжоо олохоор ажиллаж байгаа нь ганцхан жилийн дотор гарч байгаа энэ олон жишээнээс харж болох нь ээ.