Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сургуульд суурилсан дархлаажуулалтын явцтай танилцжээ Хуулийн этгээдийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхгүй авч зугтдаг явдлыг таслан зогсоолоо Санхүүгийн боловсрол олгох “Level-Up” хөтөлбөрийн нээлт Завхан аймагт боллоо Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Лондон хотод айлчилж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА “Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна
Сүхбаатар дүүрэг “Хөдөлгөөнт оффис”-ын үйл ажиллагаагаа эхлүүллээ


Сүхбаатар дүүрэг өнөөдрөөс эхлэн “Хөдөлгөөнт оффис”-оор дамжуулж төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх ажлыг эхлүүллээ. Нийслэлд анх удаа хэрэгжүүлж байгаа “Хөдөлгөөнт оффис”-ын үйл ажиллагааны нээлт дүүргийн 15 дугаар хороонд болж, дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Засаг даргын зөвлөх П.Мөнхбаяр, Засаг даргын орлогч П.Давхарбаяр болон ЗДТГ-ын хэлтэс албадын дарга нар тус хорооны иргэдийн санал, хүсэлтийг нь сонссон юм. Дүүргийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, ил тод хүргэх зорилтын хүрээнд алслагдсан хороодод төрийн үйлчилгээг ийнхүү “Хөдөлгөөнт оффис”-оор дамжуулан хүргэж байгаа нь энэ юм. “Хөдөлгөөнт оффис”-ыг ажиллуулснаар иргэд төрийн аливаа үйлчилгээг чирэгдэлгүй авах, хорооноос иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар санал хүсэлтийг нь сонсч, газар дээр нь шийдвэрлэж болох асуудлын талаар ажил хариуцсан албан тушаалтан мэдээлэл өгөх гэх мэтчилэн олон талын ач холбогдолтой. Дүүргийн хэмжээнд эхэлж байгаа “Хөдөлгөөнт оффис” өнөөдөр 1-5, 11-15 хороонд ажиллалаа. Ирэх долоо хоногт 6-10, 16-19 хороонд ажиллана. Цаашид дүүргийн Засаг дарга улиралд нэг удаа, Засаг даргын орлогч, ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар сард нэг удаа 1-20 хороонд ажиллах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан