Сургуульд суурилсан дархлаажуулалтын явцтай танилцжээ
Хуулийн этгээдийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхгүй авч зугтдаг явдлыг таслан зогсоолоо
Санхүүгийн боловсрол олгох “Level-Up” хөтөлбөрийн нээлт Завхан аймагт боллоо
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Лондон хотод айлчилж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ
Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
“Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна
Б.Дэндэвсамба: Уул уурхайд шүтэлцээтэй ажлын байр бий болгох л чухал байна

Аливаа зүйл хоёр талтай. Тухайлбал, дэлхий хоёр тэнхлэгтэй, өнгөний суурь нь хар цагаан гээд тоочоод байж болно. Монголчууд Оюу толгойн гэрээг сайн, бас муу болсон хэмээн ярьдаг. Ингээд гэрээг түр орхиж тус компани орон нутагт хийж хөрөнгө оруулалтаас сонирхууля. Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханбогд суманд Малын эрүүл мэндийн төв байгуулах шавь тавьлаа. Үүнийг байгуулахад нэг тэрбум гаруй төгрөг зарцуулна. Уг төвийн барилгын ажил энэ оны гуравдугаар улиралд дуусч ашиглалтад өгөх ажээ. Энэ төвийн санхүүжилтийг “Говийн оюу – Хөгжлийг дэмжих сан” гаргах юм. Иймд Өмнөговь аймгийн зүүн бүсийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Цогтцэций сумдын малчидад мал эмнэлэг, үржлийн үйлчилгээ, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний чанарын лабораторийн үйлчилгээ тус тус үзүүлэх аж. “Оюу толгой” компани нь 2015 оны дөрөвдүгээр сард Өмнөговь аймаг, Ханбогд сум болон бусад сумдтай өмнийн бүсийн тогтвортой хөгжилд чиглэсэн урт хугацааны түншлэлийн гэрээ байгуулжээ. Үүний дагуу “Говийн оюу – Хөгжлийг дэмжих сан” байгуулсан. Тус санд Оюу толгой компани жил бүр таван сая ам.доллар төвлөрүүлэх юм. Өнгөрсөн онд энэхүү сангийн хөрөнгөөр хоёр цэцэрлэг, Баян-Овоо сумын хүн эмнэлэг, Даланзадгад сумын сургуулийн спорт танхим, Ханбогд сумын сургууль, цэцэрлэгийн цогцолбор, тогтвортой хөгжлийн хэдэн арван төслийг санхүүжүүлэн ашиглалтанд оруулах буюу үйл ажиллагааг нь эхлүүлээд байна
-Ханбогд сум ер нь 3500 хүн амтай. Өнгөрсөн оны 12 дугаар сард хүн ам зүйн тооллого хийсэн. Энэ судалгаагаар өнөөдөр 440 хүн ажилгүй, түүний 68 нь ажил идвэхтэй хайж байгаа.
-Өрхийн амьжиргааны түвшин ямар байна вэ?
-Манай сумын өрхийн амьжиргааны түвшин харьцангуй сайн. Яагаад гэвэл хүн хөдөлмөрч байх ёстой. Ханбогдынхон их хөдөлмөрч хөдөлгөөнтэй хүмүүс. Ийм учраас өрсөлдөх чадвар сайтай. Үүн дээр уул уурхай дагсан ажлын байр нэлээд гардаг. Ийм учраас манай суманд шилжиж ирж буй хүн цөөнгүй. Өрхийн амьжиргааны түвшингийн судалгаа орон даяар сая хийлээ. Одоогоор орлого нь тодорхой гараагүй байна. Хэдийгээр Оюу толгой гэдэг том уурхай ажилдаг, мал аж ахуй эрхэлдэгч ялгаагүй монголын нийгэмд байдаг бүхий л давхарга бий. Гэхдээ дундаж төвшины амьжиргаатай өрх бусдаас арай илүү байх. Мал аж ахуй, газар тариалан, уул уурхайн ханган нийлүүлэлт хийж аж амьдарлаа өөд татахын төлөө бид хөдөлмөрлөж л байна.
-Та уул уурхай дагсан ажлын байрны талаар ямар бодолтой хүн бэ?
-Харж байхад иргэд уул уурхайд ажиллах сонирхол их байна. Монголчууд бид уул уурхайд хэт шүтэж болохгүй гэж би боддог. Мал аж аж ахуйг бодоод үз. Нэгийг нь төхөөрөөд идэхэд нөгөөх нь хоёр болж үрждэг. Өглөө саагаад явуулхад орой дэлэн нь сүүгээр дүүрээд ирдэг. Энэ аж ахуй л монгол хүний амьдрал, улсын эдийн засгийн суурь, орлогын гол эх үүсвэр юм. Тэгэхээр уламжлалт болон бэлчээрийн мал аж ахуйгаа л өөд нь татах нь зүйтэй гэж ажиллаж бодож сэтгэж явдаг хүн дээ би. Эрт орой хэзээ нэгэн цагт уурхайн баялаг дуусна. Түүх болж үлдэнэ. Магадгүй та эзэмшсэн мэргэжилгүй, ажлын үзүүлэлт муу байх юм бол хамгийн түрүүнд цохтголд орно. Аав ээж нь хөгширч мал маллаж чадахгүй болсон үед малчин цөөрнө. Ийм үед амьдрах аргагүй болно. Тэгэхээр бид уурхай дагсан ажлын байраас гадна түүнээс ангид гэхдээ шүтэлцээтэй ажил хөдөлмөрийн талбар бий болгох шаардлага байгаа юм.
-Та мал аж аж ахуйгаа хөгжүүлэх нь монголчуудын эдийн засгийн гол тулгуур гэлээ. Танай суманд эрчимжсэн мал аж ахуй фермер хэр хөгжиж байна вэ?
-Эхлээд уламжилалт мал аж ахуйгаа эрхэлх нь зүйн хэрэг. Аливаа зүйл дэс дараатай хөгждөг жамтай. Иймээс монголчууд бид эрчимжсэн мал аж ахуйд шилжих цаг аль хэдийн болсон. Та бүхэн бодоод үз. Монгол дээл өмсч өссөн хүн гэнэт костюм өсвөл нэлээд түвэгтэй биз дээ. Бусдыг харахаар би дээлээ өмсдөг байж буруу зүйл хийчлээ гэж бодох үе гарч л таарна. Гэтэл өнөөдөр монголчууд костюм өмсөөд сурчихаж. Тэгэхээр үүнд хүрэхийн тулд урд удаан цаг хугацаа, үе шат хэрэгтэй. Энэ дагуу л манай мал аж ахуйн хөгжил явж байна. Манай суманд Галбын говийн ганган улаан, Ханын хэцийн хүрэн тэмээ бий. Энэ бол хоёр бөхтэй тэмээний гайхамшиг. Одоо бид хонь үхрийн үүлдэр угсаагаа сайжруулах талаар ажиллаж байна.
-Тэгэхээр малын үүлдэр угсаагаа сайжруулах талаар яг ямар ажил хийж байгаа гэж?
-Малын эрүүл мэндийн төвтэй болж байгаа нь манай сумын төдийгүй говийн бүсийн нутагт их хэрэгтэй. Ирээдүйд энэ төвийн үйл ажиллагаа хүрээгээ тэлж Монгол Улсын махны экспортод их хувь нэмэр оруулна гэж бид харж байгаа. Ийм учраас “Гацуурт” компаниас махны чиглэлийн Ангус үүлдрийн үхэр авч үржүүлэхийг зорьж байна. Энэ үхэр хаа ч дасан зохицож амьдрах чадвартай. Одоогоор цэвэр цусны дөрвөн бяруу байна. Нэг нь таван сая төгрөгийн үнэтэй авсан. Мөн хэдэн жилийн монгол үхэртэй үржилд оруулсан 10 гаруй үхэр бий. Эдгээрийг өсгөснөөр Оюутолгой толгой төдийгүй бусад уурхайд мах нийлүүлнэ. Мөн махны экспорт хийх боломж бүрдэнэ гэж харж байгаа. Бас махны чиглэлийн хонь үржүүлж эхлээд байна.

Аливаа зүйл хоёр талтай. Тухайлбал, дэлхий хоёр тэнхлэгтэй, өнгөний суурь нь хар цагаан гээд тоочоод байж болно. Монголчууд Оюу толгойн гэрээг сайн, бас муу болсон хэмээн ярьдаг. Ингээд гэрээг түр орхиж тус компани орон нутагт хийж хөрөнгө оруулалтаас сонирхууля. Тухайлбал, Өмнөговь аймгийн Ханбогд суманд Малын эрүүл мэндийн төв байгуулах шавь тавьлаа. Үүнийг байгуулахад нэг тэрбум гаруй төгрөг зарцуулна. Уг төвийн барилгын ажил энэ оны гуравдугаар улиралд дуусч ашиглалтад өгөх ажээ. Энэ төвийн санхүүжилтийг “Говийн оюу – Хөгжлийг дэмжих сан” гаргах юм. Иймд Өмнөговь аймгийн зүүн бүсийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Цогтцэций сумдын малчидад мал эмнэлэг, үржлийн үйлчилгээ, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний чанарын лабораторийн үйлчилгээ тус тус үзүүлэх аж. “Оюу толгой” компани нь 2015 оны дөрөвдүгээр сард Өмнөговь аймаг, Ханбогд сум болон бусад сумдтай өмнийн бүсийн тогтвортой хөгжилд чиглэсэн урт хугацааны түншлэлийн гэрээ байгуулжээ. Үүний дагуу “Говийн оюу – Хөгжлийг дэмжих сан” байгуулсан. Тус санд Оюу толгой компани жил бүр таван сая ам.доллар төвлөрүүлэх юм. Өнгөрсөн онд энэхүү сангийн хөрөнгөөр хоёр цэцэрлэг, Баян-Овоо сумын хүн эмнэлэг, Даланзадгад сумын сургуулийн спорт танхим, Ханбогд сумын сургууль, цэцэрлэгийн цогцолбор, тогтвортой хөгжлийн хэдэн арван төслийг санхүүжүүлэн ашиглалтанд оруулах буюу үйл ажиллагааг нь эхлүүлээд байна
Ингээд Ханбогд сумын засаг дарга Б.Дэндэвсамбаас зарим зүйлийг тодрууллаа.
-Монголын хамгийн том зэсийн уурхай ажиллаж байгаа танай сум хэдэн хүн амтай байна. Ажилгүй иргэн байгаа юу?-Ханбогд сум ер нь 3500 хүн амтай. Өнгөрсөн оны 12 дугаар сард хүн ам зүйн тооллого хийсэн. Энэ судалгаагаар өнөөдөр 440 хүн ажилгүй, түүний 68 нь ажил идвэхтэй хайж байгаа.

0 Сэтгэгдэл