Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сургуульд суурилсан дархлаажуулалтын явцтай танилцжээ Хуулийн этгээдийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхгүй авч зугтдаг явдлыг таслан зогсоолоо Санхүүгийн боловсрол олгох “Level-Up” хөтөлбөрийн нээлт Завхан аймагт боллоо Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Лондон хотод айлчилж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА “Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна
Оюутнууд хүн амины хэргийг илрүүлжээ


Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан салбар зөвлөл, Цагдаагийн I, II, III хэлтэс хамтран дүүргийн  нутаг дэвсгэр, гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн албан хаагчид, Батлан хамгаалахын их сургуулийн оюутнуудтай хамтран “1000” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.

Тэгвэл уг арга хэмжээний хүрээнд дүүргийн Цагдаагийн II хэлтэст эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа БХИС-ийн сонсогч Б.Чүлтэм, Б.Мөнх-март нар Хавдар судлалын автобусны буудлын орчимд иргэн Т-г автобуснаас буух үед нь  25 настай Т, 23 настай Б нар бүлэглэн 195 мянган төгрөг болон бусад бичиг баримт  хулгайлж байсныг газар дээр нь таслан зогсоожээ.

Мөн Баянзүрх захын ойролцоо 04 сарын 17-ны 16 цагийн орчимд 40 гаруй настай эрэгтэй хүн бусдад зодуулсан байдалтай ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт ирээд нас барлаа гэсэн дуудлагын дагуу тухайн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан БХИС-ийн сонсогч Д.Төгөлдөр, Т.Багабанди нар тус хэргийн сэжигтэн болох 60 настай М, 38 настай Э нарыг 24 цагийн дотор шуурхай илрүүлсэн байна хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан