18-19-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж салхи шуургатай байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна. Ихэнх нутгаар гэдэг нь нийт нутгийн 90 орчим хувь нь гэж ойлгож болох аж.
Тодруулбал, Баруун аймгуудын нутгаар: 18-нд зарим газраар, 19-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 17-18, 23-нд Алтайн уулсаар 12-14 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна.
Төвийн аймгуудын нутгаар: 18-нд ихэнх нутгаар, 19,22-нд зарим газраар, 21-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж, зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Салхи 18, 21-22-нд зарим газраар 9-14м/с хүрч ширүүснэ.
Зүүн аймгуудын нутгаар: 17-нд нутгийн зүүн хагаст, 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 22-нд зарим газраар, 23-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орно.
Говийн аймгуудын нутгаар: 18-19-нд зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 17,19,22-23нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ.