Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их, дээд сургуулиудын босго оноог 400-гаар тогтоожээ

А.ЦАГААН

Өнгөрсөн жилээс Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулж БСШУ-ы сайд баталдаг байсан хяналтыг тоог тухайн сургуулийн Удирдах зөвлөлийнхнөөр шийдүүлдэг болсон. Тус хуулийн 7 дугаар зүйлд их, дээд сургууль, коллежийн элсэгчдийн тоог боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон шаардлага, дээд боловсролын сургалтын орчны болон холбогдох бусад стандартад нийцүүлэн дээд боловсролын сургалтын байгууллагын Удирдах зөвлөл тогтооно” гэж заасан билээ. Энэ дагуу энэ жил их, дээд сургуулиудын Удирдах зөвлөл хуралдаж, оюутнуудынхаа хяналтын тоог батална.

Үүнтэй зэрэгцээд мөнгө олохын тулд босго оноо доогуур тавьдаг сургуулиуд ч олширсон. Тэгвэл энэхүү асуудалд цэг тавихаар БСШУС-ын сайд тушаал гаргаж босго оноог нэг мөр болгожээ. Тодруулбал, өмчийн хэлбэр харгалзахгүй дээд боловсролын сургалтын байгууллагууд 2017-2018 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын босго оноог 400-гаар тогтоосон байна. Мөн сургуулийн оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын босго оноог 400 буюу түүнээс дээш байхаар тогтоон албажуулж, нээлттэй ил тод мэдээлж ажиллахыг дээд боловсролын сургалтын байгууллагын захирал нарт үүрэг болгосон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан