Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сургуульд суурилсан дархлаажуулалтын явцтай танилцжээ Хуулийн этгээдийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхгүй авч зугтдаг явдлыг таслан зогсоолоо Санхүүгийн боловсрол олгох “Level-Up” хөтөлбөрийн нээлт Завхан аймагт боллоо Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Лондон хотод айлчилж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА “Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна
Бүхий л арга хэмжээг яаралтай авч байна


Хээрийн сургуулилтын үеэр гар бөмбөг дэлбэрч хоёр цэрэг амь алдан, найман хүн шархадсан эмгэнэлт мэдээний дараа Зэвсэг хүчний жанжин штаб, цэргийн төв эмнэлэг ямар арга хэмжээ авч байгаа талаар холбогдох албаны хүмүүс хэвлэлийнхэнд ийм мэдээлэл өгсөн байна.



ЗХЖШ-ын даргын орлогч, хошууч генерал Ж.Бадамбазар

Зэвсэгт хүчний анги салбарууд ЗХЖШ-аас баталсан 2016-2017 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөны дагуу хээрийн сургалт, дадлага,байлдааны буудлага , харвалт хийгдэж байгаа. Бүх анги салбарууд энэ сургалтын төгсгөлд командлалын болон төгсөлтийн шалгалт авагддаг. ЗХ-ны сургалтын төв буюу Таван толгой дахь 311, 350-р анги байлдааны буудлага хийх бэлтгэлээ хангах явцад 11-ний өдрийн  17,40 минутын орчимд осол болсон.

Ослын шалтгааныг тогтоохоор ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон шуурхай комисс бид хууль хяналтын байгууллагынхантай хамтран газар дээр нь ажиллаж байна. Бид 17,40 минутын үед мэдээлэл аваад Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб болон холбогдох байгууллагууд хамтарч шаардлагатай арга хэмжээг авч ажиллалаа. Гол шалтгааныг бид хууль хяналтын байгууллага тогтоосны дараа дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд хүргэнэ. Сургалт бэлтгэлийн явцад байлдааны гранатыг цэнэгтэй нь холбох дадлагыг ахмад Э нь явуулж байсан бөгөөд энэ үед тодорхойгүй шалтгааны улмаас байлдааны гранат дэлбэрсэн байна.

Гранат дэлбэрэх явцад ахлагч А, М нар газар дээрээ нас барж, 8 хүн шархадсан. Энэ дагуу Цэргийн төв эмнэлэг дээр яаралтай арга хэмжээ авч ажиллаж байна. Бид Батлан хамгаалах яамны сайд, ЗХЖШ, Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгууллагуудтай холбогдон шаардлагатай арга хэмжээг авчахаар бэлтгэсэн. Энэ ослын талаар хуулийн байгууллага шалган тогтоосны дараа дэлгэрэнгүй мэдээллийг өгнө ЗХ-ны сургалтын нэгдсэн төв нь Улаанбаатар хотоос 50 орчим км-т байрладаг бөгөөд энэ дадлага сургалт түүнээс 10 орчим км-н зайд болсон. Эндээс шаардлагатай түргэн тусламжийн машин, Цэргийн төв эмнэлгийн бүрэлдэхүүнийг ажиллуулсан.

-Осол юунаас болж гарсан бол.
-Бид яг одоо хэлж мэдэхгүй байна. Энд цагдаагийн байгууллага ажиллаж байгаа. Осол гарах 2 төрлийн шалтгаан байх магадлалтай. Нэг нь хүний болгоомжгүй байдал эсвэл тухайн галт хэрэгслийн хадгалалт ашиглалтын байдлаас шалтгаалсан техникийн осол байхыг үгүйсгэхгүй.

-Амь алдсан болон шархдагсдын ар гэрийнхэнд мэдэгдсэн үү

-Одоогийн байдлаар бид 3 хүнээс бусад бүх хүмүүсийн ар гэртэй холбогдсон. Нэг хүний ар гэр нь Ховд аймагт байдаг юм байна. Бид эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэний дараа ар гэртэй нь холбогдох арга хэмжээ авна. Ар гэрийн хүмүүсийг ирэхэд эмнэлгийн байранд тэднийг байлгах тусгай өрөө бэлдсэн байгаа.

-Цэргийн төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, дэд хурандаа Т.Сүхбаатар.


-Шархадсан цэргүүдийн биеийн байдал ямар байна вэ?

- Осол болсоны даруйд ЗХЖШ, сургалтын нэгдсэн төвийн сургалтанд гарч байсан эмнэлгийн бүрэлдэхүүн эмч нар газар орон дээр нь яаралтай тусламжийг үзүүлсэн. Одоогийн байдлаар Цэргийн төв эмнэлэгт 8 цэргийн албан хаагч ирж эмчилгээ авч байгаа.Газар дээр нь эмч нар эмнэлгийн тусламж үзүүлж Эхний шархадсан өвчтөн 19,58 минут сүүлийн албан хаагчийг 20,15 минутанд эмнэлэгт ирсэн. Одоогийн байдлаар 2 цэргийн албан хаагч яаралтай хагалгаанд орж байна.. Ирсэн 8 цэргийн албан хаагчийн хүний биеийн байдал тогтвортой, амь насанд аюулгүй байгаа. Эмнэлгийн зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан