Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сургуульд суурилсан дархлаажуулалтын явцтай танилцжээ Хуулийн этгээдийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхгүй авч зугтдаг явдлыг таслан зогсоолоо Санхүүгийн боловсрол олгох “Level-Up” хөтөлбөрийн нээлт Завхан аймагт боллоо Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Лондон хотод айлчилж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА “Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна
“Шайнин Стар” группийн ерөнхийлөгч Ким Эй Хог хүлээн авч уулзлаа


Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй БНСУ-ын “Шайнин Стар” группийн ерөнхийлөгч Ким Эй Хо тэргүүтэй төлөөлөгчидтэй өнөөдөр уулзлаа. Уулзалтад НИТХ-ын даргын зөвлөх М.Цэлмэг, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, НИТХ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Баттулга нар оролцов.  

Энэ үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй “Монгол Улсын эдийн засгийн 62 гаруй хувийг Улаанбаатар хот дангаараа эзэлж байна. Улаанбаатар хот нь Монгол Улсын төвийн бүсэд, далайн түвшнээс 1350 м-т оршдог, 470 000 га нутаг дэвсгэртэй. Улаанбаатар хот Монгол Улсын бүх нутаг дэвсгэрийн дөнгөж 0.3 хувийг эзэлдэг атлаа хүн амын 44 хувь нь энд оршин сууж, энэ байдал цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа. Түүнчлэн Улаанбаатар хотод Монгол Улсын барилга угсралт, их засварын ажлын 67 хувь нь хийгдэж байна. Нийслэлийн хүн ам жилээс жилд өсөн нэмэгдэж, хотжилт эрчимтэй явагдсанаар хотын усан хангамж, авто зам болон ерөнхий төлөвлөгөөний дэд бүтцийн асуудлыг шийдэх нь манай хотын нэн тэргүүний зорилт болоод байгаа юм. Мөн Улаанбаатар хотын гол консепц бол ногоон байгууламж олонтой, ухаалаг тээврийн шийдэлтэй, эдийн засгийн өндөр өсөлт бүхий “Аз жаргалтай хот”-ын үзэл баримтлал. Тиймээс та бүхэнтэй энэ чиглэлийн дагуу хамтарч ажиллах болно” гэлээ.

БНСУ-ын “Шайнин Стар” группийн ерөнхийлөгч Ким Эй Хо “Өнөөдрийн уулзалт хоёр орны харилцан ашигтайгаар цаашид урт хугацаанд хамтран ажиллах үйл явдлын эхлэл болж байна. Бид бүхэн дэлхийн томоохон 25 банк болон нэр хүнд бүхий  компаниудтай хамтарч ажилладаг. Одоогоор Энэтхэг, Тайван, ОХУ зэрэг оронтой хамтын ажиллагаагаа эхлүүлээд байгаа. Улаанбаатар хотод тулгамдаж буй агаарын бохирдол, замын түгжрэл, ногоон байгууламжийн асуудлыг шийдэх туршлага бидэнд бий. Тиймээс эдгээр асуудлыг хамтран шийдэхэд бэлэн байна” гэв. Уг уулзалтын үеэр “Monorail” төсөл буюу хөнгөн гүүрэн замын тээвэр,  “Happy Tower” буюу Аз жаргалын цамхаг байгуулах төсөл, Ерөнхий төлөвлөлтийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг барих, хог хаягдлын менежментийн боловсронгуй тогтолцоог бий болгох зэрэг төсөл, хөтөлбөрийг танилцуулж харилцан санал солилцлоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан