Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сургуульд суурилсан дархлаажуулалтын явцтай танилцжээ Хуулийн этгээдийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхгүй авч зугтдаг явдлыг таслан зогсоолоо Санхүүгийн боловсрол олгох “Level-Up” хөтөлбөрийн нээлт Завхан аймагт боллоо Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Лондон хотод айлчилж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА “Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 2,7 хувиар буурчээ


Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оны 2 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн билээ. Шинэчлэлээс өмнө гэр бүл дэх хүчирхийллийг ахуйн хүрээний маргаан хэмээн үзэж, захиргааны хариуцлага тооцдог байсан бол хууль үйлчилж эхэлснээр хүчирхийлэл үйлдэх нь гэмт хэрэг гэж үзэх болсон юм.

Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн яам, НҮБ-ын Хүн амын сан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран өнөөдөр “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” сэдэвт үндэсний чуулган зохион байгуулав.

Чуулганд 21 аймаг 9 дүүргийн хүүхэд хамгааллын “Хамтарсан баг”-ийн гишүүд болох цагдаагийн алба хаагч, нийгмийн болон эрүүл мэндийн ажилтан, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга нар гээд 150 гаруй төлөөлөгч оролцжээ.

Чуулганы үеэр гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгааны ажлыг хэрхэн зохион байгуулах, нэгдсэн мэдээллийн сантай болох, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үзүүлэх үйлчилгээг цогц болгох зэрэг салбар дундын асуудлыг хөндөн санал солилцсон аж.

Дашрамд дурдахад, улсын хэмжээнд 2017 оны эхний 3 сард 6869 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 4,6 хувь, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 389 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 11 хэргээр буюу 2,7 хувиар тус тус буурсан байна.

Шинэ хуулиар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгсдэд оноох шийтгэлийг чангатгаж, тэдэнд хүлээлгэх хариуцлагыг илүү тодорхой болгосон. Тухайлбал,  гэр бүлийн хүчирхийлэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалтууд шинээр тусгасан юм. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж буйг үзсэн, харсан, сонссон хүн хууль хяналтын байгууллагад тэр дор нь мэдээлэх үүрэг давхар хүлээж буй. Хэрэв мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол тухайн иргэн өөрөө хариуцлага хүлээнэ хэмээн заасан нь бий.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан