Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сургуульд суурилсан дархлаажуулалтын явцтай танилцжээ Хуулийн этгээдийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхгүй авч зугтдаг явдлыг таслан зогсоолоо Санхүүгийн боловсрол олгох “Level-Up” хөтөлбөрийн нээлт Завхан аймагт боллоо Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Лондон хотод айлчилж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА “Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна
УБТЗ-ын Аялал жуулчлалын товчоо “Өдрийн жуулчин”-ы аялалыг эхлүүлнэ


Улаанбаатар төмөр замын Аялал жуучлалын товчоо Хөх хотын төмөр замын Олон улсын аялал жуулчлалын товчоотой Хил орчмын аялал жуулчлалын хамтын ажиллагаа эхлүүллээ. “Өдрийн жуулчин” болон “Улаанбаатар- Горхи Тэрэлж”, Хархорин, Хөвсгөл, Хамрын хийд гэсэн дөрвөн чиглэлийн уртасгасан маршрутаар 2017 ондоо нийт 3000 жуулчин авах гэрээнд Улаанбаатар төмөр замын Аялал жуучлалын товчооны захирал Б.Хажидмаа, Хөх хотын төмөр замын орлогч дарга Чөн Бө нар гарын үсэг зурсан байна. Монгол Улсын Засгийн газрын Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээний ажлын гараа ийнхүү эхэллээ.

Гэрээний дагуу ирэх 21-ний өдрөөс эхлэн арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл долоо хоногт хоёр удаа тус бүр 100 “Өдрийн жуулчин” Замын-Үүд сумаар аялахдаа Улаанбаатар төмөр замын Аялал жуулчлалын товчооны харъяа “Жинчин” төв болон “Дорнийн говь-1” жуулчны баазаар үйлчлүүлж, Монголын уламжлал зан заншилтай танилцах, үндэсний соёл урлагийн тоглолт үзэж, “Жинчин” төвд шинээр үүд хаалгаа нээж буй “MADE IN MONGOLIA” дэлгүүрээс худалдан авалт хийх аж. “Өдрийн жуулчин” гэдэг нь хамтрагч хоёр талын тохиролцсон маршрутын дагуу аялаад тухайн өдөртөө багтаж хил даван буцах богино хугацааны жуулчид юм. Улаанбаатар төмөр замын Аялал жуулчалын товчоо ийнхүү Замын-Үүдээр нэвтрэх “Өдрийн жуулчин”-ы урсгалыг эхлүүлээд зогсохгүй Дорноговь аймгийн Аялал жуулчлалын газар Эрээн хотын Аялал жуулчлалын танхимын түншлэлийн шугамаар ирэх жуулчдаас ч дийлэнхийг нь хүлээн авч ажиллах төлөвтэй байгаагаа Б.Хажидмаа захирал хэлжээ.

Тус гэрээг үзэглэхэд Хөх хотын төмөр замын орлогч дарга Чөн Бө, Гадаад харилцааны дарга Ван Хөн Ли, Төмөр замын тээвэрлэлт хариуцсан дарга Хао Чүн Вөн, Борлуулалт хариуцсан эрхлэгч Шин Жиэн Мин нар оролцсон нь БНХАУ-ын тал аялал жуулчлалын салбартаа ихээхэн ач холбогдол өгч буйг илэрхийлэв. Хөх хотын төмөр замын орлогч дарга Чөн Бө “Аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд бид маш их хөрөнгө оруулалт хийж, бэлтгэл хангаж байна. Эртний сайхан харилцаатай ч сүүлийн дөрвөн жил тасраад байсан аялалын замаа хоёр талын хамтын шаргуу хүчин зүтгэлээр энэ зунаас эхлүүлэн нээж байгаадаа баяртай байна...” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан