Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сургуульд суурилсан дархлаажуулалтын явцтай танилцжээ Хуулийн этгээдийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхгүй авч зугтдаг явдлыг таслан зогсоолоо Санхүүгийн боловсрол олгох “Level-Up” хөтөлбөрийн нээлт Завхан аймагт боллоо Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Лондон хотод айлчилж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА “Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна
Дахин төлөвлөлтөөр 60 айл орон сууцтай боллоо


Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны орон сууцны 7-р хорооллын Б хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн эхний ээлжийн 60 айлын орон сууцны барилгын түлхүүр гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Сүхбаатар дүүргийн 9, 10, 11-р хороо хотын төвд хамгийн ойр. Агаарын бохирдлын хувьд хамгийн их байдаг бүс. Гэр хорооллыг орон сууцжуулах нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад нэн чухал асуудал. Хариуцлагатай, чадамжтай компаниуд оролцсон хэсгүүд амжилттай сайн явж байна. Мөн иргэдийн оролцоо энэ ажилд чухал гэдгийг хэлмээр байна. Хотынхоо бүтээн байгуулалтын ажлыг зөвөөр ойлгож, өөрсдийн хөрөнгийн үнэлгээг үнэн зөвөөр гаргуулж, комппанитайгаа ойлголцож чадвал ажил хурдан явагдаж байна. “Пример Инвестмент групп” ХХК-ийн хамт олонд нийслэлийн зүгээс гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, газраа чөлөөлсөн иргэдийг орон сууцаар хангаж байгаад талархсанаа илэрхийлье. Мөн өнөөдөр шинэ орон сууцныхаа түлхүүрийг гардан авч байгаа иргэддээ баяр хүргэж, аз жаргал сайн сайхныг хүсье” хэмээлээ.

Орон сууцны 7-р хорооллын Б хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлж буй “Пример Инвестмент групп” ХХК  нь жил гаруй хугацаанд эхнийхээ 60 айлын орон сууцны барилгыг хүлээлгэн өгч байгаа аж. Цаашид үе шаттайгаар 2.5 жилийн хугацаанд нийт 660 айлын орон сууц барих төлөвлөгөөтэй байгаа гэдгийг тус компанийн захирал Х.Ганболд хэлж байлаа.

Хотын дарга С.Батболд “Цаашдаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Компаниудын хариуцлагагүй, зохион байгуулалт муутай, санхүүгийн чадамжгүй байдлаас зарим хэсэгт удааширсан байдалтай байна. Засаг даргын зөвлөлийн хурлаараа хэлэлцээд дахин төлөвлөлтийн хүрээний 24 байршлаа дахин хувааж компаниудад олгохоос өөр аргагүй байна. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хурдан шуурхай үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниудтай үйл ажиллагааны гэрээг үргэлжлүүлж явуулна” гэдгийг энэ үеэр тодотгож хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан