Сургуульд суурилсан дархлаажуулалтын явцтай танилцжээ
Хуулийн этгээдийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхгүй авч зугтдаг явдлыг таслан зогсоолоо
Санхүүгийн боловсрол олгох “Level-Up” хөтөлбөрийн нээлт Завхан аймагт боллоо
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Лондон хотод айлчилж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ
Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
“Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна
БНСУ-ын сайн дурын ажилтан CHOI, JI –HI: Эдийн засгийн тусламж тухайн үедээ дуусдаг бол боловсролд зориулсан тусламж насан туршид нь үлддэг
Монгол оронд анх ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
Монгол оронд анх удаа ирж байна. Миний төсөөлснөөс гоё байлаа. Монголд хүйтэн байгаа байх гэж бодож байсан чинь цаг агаар дулаахан гоё байна. Маш их машинтай санагдсан. Ийм их машинтай гэж төсөөлөөгүй. Түгжрэлд санаа зовохгүй гэж бодож ирсэн нь эсрэгээрээ байлаа. Монголчууд маш найрсаг, дотно, тусархуу хүмүүс байдаг юм шиг санагдлаа. Монголын Залуучуудын Холбоонд ажиллах болсондоо баяртай байгаа.
Койка байгууллагын талаар залууст мэдээлэл өгөөч?
Койка нь нийгэмд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Монголд эдийн засаг, боловсрол, нийгмийн чиглэлээр түлхүү ажилладаг. Солонгос улсын боловсрол, түүх, соёл урлагийн талаарх мэдээллийг Монголын залууст түлхүү өгөх зорилготой.
Монголын Залуучуудын Холбоонд ажиллах төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юү?
Би Солонгос улсын “JEONJU” их сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны тэнхмийн Хэл соёл судлал хариуцсан мэргэжилтэн хийдэг. Мөн тус сургуулийн номын санг хариуцан ажилладаг. МЗХ-нд “Солонгосын мэдээллийн төв”-д ажиллахаар ирсэн. Монгол залууст ямар төрлийн мэдээлэл, судалгаа, материал хэрэгтэй байгааг эхний ээлжинд судална гэж бодож байна. Дараа нь тэдэнд тохирсон ном, сонин гаргахаар төлөвлөж байна. Монголын залуус Солонгос улсын талаарх мэдээллийг зөвхөн интернэтээр авч байгаа ажиглагдсан. Тиймээс үнэн зөв мэдээлэл багтаасан ном, сонин гаргана . Эдийн засгийн тусламж тухайн үедээ өгөөд дуусдаг бол соёл, боловсролын талаар өгсөн мэдээлэл нь тухайн хүнд насан туршид нь үлдэнэ.
Койка олон улсын байгууллагын сайн дурын ажилтан, БНСУ-ын “JEONJU” их сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны тэнхэмийн Хэл соёл судлал хариуцсан мэргэжилтэн CHOI, JI –HI МЗХ-нд нэг жилийн хугацаанд ажиллахаар ирлээ. Түүний хувьд МЗХ-ны “Солонгосын мэдээллийн төв”-д ажиллаж, Монгол залууст Солонгос улсын соёл, боловсрол, түүхийн талаар бүхий л төрлийн мэдээлэл өгч ажиллах юм байна.

0 Сэтгэгдэл