Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сургуульд суурилсан дархлаажуулалтын явцтай танилцжээ Хуулийн этгээдийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхгүй авч зугтдаг явдлыг таслан зогсоолоо Санхүүгийн боловсрол олгох “Level-Up” хөтөлбөрийн нээлт Завхан аймагт боллоо Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Лондон хотод айлчилж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА “Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна
Эрүүл мэндийн салбарын “Сагсан бөмбөг” –ийн аварга шалгаруулах цомын төлөөх тэмцээн зохион байгуулагдлаа


Эрүүл мэндийн салбарын Сагсанбөмбөгийн аварга шалгаруулах цомын төлөөх тэмцээн энэ сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн спорт хороо, 106 дугаар сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус тэмцээнд эрүүл мэндийн 21 байгууллагын 41 багийн 297 тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан оролцлоо. Үүнээс,


Эрэгтэй:

1-р байр: Гэмтэл согог судлалын үндэсний төв

2-р байр: Хавдар судлалын үндэсний төв

3-р байр: Хавдарт өвчин судлалын үндэсний төв


Эмэгтэй:

1-р байр: Хавдар судлалын үндэсний төв

2-р байр: Гэмтэл согог судлалын үндэсний төв

3-р байр: Нийслэлийн түргэн тусламжийн үндэсний төв

Тусгай байр: Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн багууд тус тус шалгарлаа.

Харин тэмцээний “Аварга баг”-аар ГССҮТ, “Шилдэг дасгалжуулагч”-аар ГССҮТ-ийн дасгалжуулагч Л.Нанжид, “Шилдэг довтлогч” –оор ГССҮТ-ийн довтлогч А.Сэргэлэнханд, ХСҮТ-ийн довтлогч М.Мөнхжаргал, “Тэгш тоглогч” –оор ХСҮТ-ийн тоглогч Ч.Батхүү, ГССҮТ-ийн тоглогч М.Пүрэвсүрэн, “Шилдэг хөгжөөн дэмжигч” –ээр ХӨСҮТ-ийн хөгжөөн дэмжигч Ч.Хүрэлбаатар, ХСҮТ-ийн хөгжөөн дэмжигч Л.Ганчимэг нар тус тус шалгарсан байна.

Уг арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний холбоо ажиллалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан