Монголоос хулгайлж хууль бусаар гаргаж аваачсан үлэг гүрвэлийн үлдэгдлийг эргүүлэн өгнө гэж Өмнөд Солонгосын ерөнхий прокурор баасан гарагт мэдэгдлээ. Энэ нь чулуужсан 11 яс байгаа юм гэсэн байна.
Өмнөд Солонгосын хоёр иргэн монголын “хуурамч археологчидтай” хамтран тарбозаврын үлдэгдэл болон чулуужсан бусад ясыг хулгайлж 2014 онд Өмнөд Солонгост гаргасан юм байна. Чулуужсан яс дотор 70 сая жилийн өмнө азид амьдарч байсан махчин үлэг гүрвэл тарбозаврын гавал, хавирганы яс байгаа гэнэ. Ийм тарбозаврын яс, үлдэгдэл зөвхөн монголын говиос л олддог юм.
2014 оны тавдугаар сард Өмнөд Солонгост аваачсан энэ үлдэгдлийг хууль бус наймаачид 467 сая вон буюу 411 мянган доллараар үнэлж наймаалцжээ. Гэтэл 2015 оны хоёрдугаар сард хууль бус наймаачдын дунд маргаан гарч, нэг нэгнийгээ хуулийн байгууллагад өгсөн юм байна.
Прокурорын газар чулуужсан ясыг хурааж монголын мөрдөн байцаах албатай хамтран ажиллаж шинжилснээр эдгээр нь соёл, архелогийн үнэт олдвор болохыг тогтоосон байна.
Энэ бол Солонгос улс өөр бусад улсын хууль бусаарорж ирсэн соёлын өвийг буцаан өгч байгаа анхны тохиолдол юм.