Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сургуульд суурилсан дархлаажуулалтын явцтай танилцжээ Хуулийн этгээдийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхгүй авч зугтдаг явдлыг таслан зогсоолоо Санхүүгийн боловсрол олгох “Level-Up” хөтөлбөрийн нээлт Завхан аймагт боллоо Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Лондон хотод айлчилж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА “Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна
Нийслэлийн төр захиргааны байгууллагууд 08:00 цагаас иргэдэд үйлчилнэ


Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга “Нийслэлийн хэмжээнд хог цэвэрлэгээний аян өрнүүлж, цэвэрлэгээнд 3497 ажилтан, албан хаагч оролцож, 388417 ам метр хотын нийтийн эзэмшлийн зам, талбай, үерийн далан шуудуун хогийг цэвэрлэлээ. Хотын өнгө үзэмжид сөрөг нөлөө үзүүлж буй рекламны самбар дүүргүүдэд их байна. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, явган хүний зам талбайд зөвшөөрөлгүй худалдаа эрхлэх байдал нэмэгдэх хандлагатай. Ялангуяа автомашин ашиглан худалдаа эрхлэх явдал ихэсч байгааг зохих байгууллага албан тушаалтнууд анхаарч ажиллах шаардлагатай байна. Автобусны буудлуудын зогсоолуудыг эзэлж хууль бусаар таксийн үйлчилгээ явуулж байгаа жолооч нарт хариуцлага тооцох, нийтийн тээврийн автобуснууд чөлөөтэй зорчих нөхцлийг бүрдүүлэх, нэгдүгээр эгнээний хяналтын камеруудыг хэвийн үйл ажиллагаанд оруулж, зөрчлүүдийг бүртгэж, хариуцлага тооцох ажил сайн явж байна” хэмээн танилцуулсны дараа холбогдох албаныхан өөр өөрсдийн мэдээллийг танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3327 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 105, зөрчлийн шинжтэй 1263 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1368 ослыг материалжуулан шалгаж байна. Нийслэлийн боловсролын газартай хамтран 2 сарын хугацаатай “Хүүхэд - Аюулгүй орчин” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн дэд хурандаа Эрдэнэбат ярив.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Үерийн далан суваг дээр рекламын байгууламжуудыг суурилуулсан байгаа нь үерийн хамгаалалтын байгууламжийг эвдлэх, засвар үйлчилгээ хийх нөхцлийг алдагдуулж байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/17, А/18, А/19 дугаар захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор агаарын бохирдлоор 346 улсын /ахлах/ байцаагчид 2.808 иргэн, аж ахуй нэгжид хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар 2.143 мэдэгдэх хуудас, 51 зөвлөмж, 46 албан шаардлага, 16 акт, 7.6 сая төгрөгийн торгууль ногдуулан барагдуулж, 137 обьектод цахилгаан халаагуур тавиулж, 20 обьектын уламжлалт энгийн зуухыг бүрэн шаталтат сайжруулсан зуухаар солиулж ажиллалаа” гэв.

Хуралдааны төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Нийслэлийн авто замын ачааллыг зохицуулах, түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 08.00 цаг байхаар тогтоож, захирамж гаргаж байна. 2017 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд хэрэгжинэ” гээд хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбогдуулан дүүргүүд, холбогдох байгууллагууд ой хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх асуудалд онцгой анхаарч ажиллах, хаврын тохижилт, тэмдэг тэмдэглэгээг сэргээх сайжруулах, дүүргээс олгож байгаа зөвшөөрөлд Засаг дарга нар анхаарлаа хандуулах, томоохон худалдааны төв, захуудын ажиллах цагийг өөрчлөх талаар судалж танилцуулах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө.

0 Сэтгэгдэл
utaagaa yasan be
Хамгийн их уншсан