Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сургуульд суурилсан дархлаажуулалтын явцтай танилцжээ Хуулийн этгээдийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхгүй авч зугтдаг явдлыг таслан зогсоолоо Санхүүгийн боловсрол олгох “Level-Up” хөтөлбөрийн нээлт Завхан аймагт боллоо Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Лондон хотод айлчилж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА “Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна
Гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх дадлага сургалт боллоо


Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс гамшгаас урьдчилан сэргийлэх дадлага сургалтыг  тогтмол зохион байгуулдаг. Энэ удаад гамшгаас хамгаалах мэргэжлийн анги болох УБЦСТ ТӨХК “Баянзүрх Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн үед аврах, сэргээн босгох ажиллагааг явуулах талаар мэдлэг эзэмшүүлэх зорилготой дадлага сургалтыг зохион байгууллаа.

Сургалт газар хөдлөлтийн гамшгийн аюулын тухай дохио өгч, зарлан мэдээллийг шуурхай хүргэх, анхан шатны арга хэмжээ, газар хөдлөлийн чичирхийллийн дараа хүүхдүүдийг аюулгүй талбайд гаргах, орон тооны бус штабын үйл ажиллагаа буюу ангиудын хаягжилт, аюулгүй талбайд гаргасан бүртгэл хийв. Мөн бэртэж гэмтсэн албан хаагчдыг зөөвөрлөх, анхны тусламж үзүүлэх дадлага сургууль хийх, байрны 2, 3 дугаар давхараас албан хаагчдыг аврах үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг хийх, гал унтраах дадлага сургууль хийх гэсэн дарааллаар зохион байгууллаа. Түүнчлэн УБЦСТ ТӨХК “Баянзүрх Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн 200 гаруй ажилчин, албан хаагчид гамшгийн эсрэг сургуулилтад хамрагдсан юм хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан