Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сургуульд суурилсан дархлаажуулалтын явцтай танилцжээ Хуулийн этгээдийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхгүй авч зугтдаг явдлыг таслан зогсоолоо Санхүүгийн боловсрол олгох “Level-Up” хөтөлбөрийн нээлт Завхан аймагт боллоо Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Лондон хотод айлчилж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА “Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна
Улаанбаатар хот “БАЙКАЛТУР-2017” үзэсгэлэнгээс “ЗОЛОТАЯ ЗВЕЗДА” өргөмжлөл хүртэв


Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын аялал жуулчлалын холбоотой хамтран 03-р сарын 29-31-ний өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулагдсан “Байкалтур-2017” олон улсын үзэсгэлэнд оролцож, “Золотая звезда”  буюу “Алтан од” цом, өргөмжлөлийг хүртсэн байна. Тус өргөмжлөлийг шилдгийн шилдэг оролцогч улс, хотод олгодог бөгөөд үзэсгэлэнд БНСУ болон ОХУ-ын Эрхүү, Өвөр байгалийн нийт 8 муж, БНХАУ-ын 13 мужийн нийт 220 аялал жуулчлалын салбарын төлөөлөл оролцсон байна. Харин Улаанбаатар хотоос аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Let’ s Travel”, “Далай Тур”, “Ger to Ger”, “Resort World Terelj”, “UB Inn Hotel”,  “Grand Hill Hotel”, “Mongolian Corporate Travel”, “Cаян-Радиан” компани, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид, “Улаанбаатар” телевиз, төрийн болон төрийн бус байгууллагынхан оролцож, Монгол улс тэр дундаа Улаанбаатар хотоо нэгдсэн зохион байгуулалттайгаар сурталчилжээ.

20 дахь жилдээ зохион байгуулагдсан “Байкалтур-2017” үзэсгэлэн энэ жил “Их цайны зам” сэдвийн хүрээнд болсон бөгөөд гурван улсын “Их цайны Зам” төслийн зөвлөлдөх уулзалтад Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа нарын төлөөлөл оролцож, хамтын ажиллагааны талаар санал бодлоо хуваалцжээ. Мөн  Эрхүү хотын “BAIKALREST” маркетинг сурталчилгааны компанийн “baikal.rest” цахим хуудсаар дамжуулан нэг жилийн хугацаатайгаар Монгол улсыг  орос, англи хэл дээр сурталчлахаар боллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан