Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сургуульд суурилсан дархлаажуулалтын явцтай танилцжээ Хуулийн этгээдийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхгүй авч зугтдаг явдлыг таслан зогсоолоо Санхүүгийн боловсрол олгох “Level-Up” хөтөлбөрийн нээлт Завхан аймагт боллоо Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Лондон хотод айлчилж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА “Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна
900 орчим аж ахуйн нэгжийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа


“Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ын шинэчилсэн төслийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Татварын газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газартай хамтран өнгөрсөн гуравдугаар сарын 31-нээс энэ сарын 4-ний өдрүүдэд нийт 900 орчим аж ахуйн нэгж, иргэнийг хамруулсан байна.  

Хэлэлцүүлэгт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй ААН-үүдийн төлөөлөл, иргэд идэвхтэй оролцов. Аж ахуйн нэгжүүдээс худалдаа, үйлчилгээ эрхлэх явцад учирдаг бэрхшээл, шаардлагатай зохицуулалтын талаар саналаа хэлж байлааэщ. Түүнчлэн иргэдийн зүгээс амар тайван, аюулгүй, цэвэр орчинд амьдрах нөхцлийг хангуулах эрх зүйн орчин сайжирч байгаад талархаж байсан юм.

Журмын төсөлд тусгай зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага, бүрдүүлэх бичиг баримтыг тодорхой тусгаснаар байгууллага, аж ахуйн нэгжийг үргүй хөрөнгө оруулах, чирэгдүүлэхээс сэргийлж чадсан аж. Мөн гадна орчины тохижилтын шаардлагыг хангуулах, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох чиглэлээр  холбогдох зохицуулалтыг тусгасан нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хотын тохижилтыг сайжруулахад ихээхэн хувь нэмэр оруулах юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан