Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сургуульд суурилсан дархлаажуулалтын явцтай танилцжээ Хуулийн этгээдийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхгүй авч зугтдаг явдлыг таслан зогсоолоо Санхүүгийн боловсрол олгох “Level-Up” хөтөлбөрийн нээлт Завхан аймагт боллоо Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Лондон хотод айлчилж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА “Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна
Оффшорын эсрэг жагсаал 15-нд дахин болно


АТОЗ буюу Ард түмний онц түр зөвлөлөөс оффшор бүст данстай, үүнтэй хамааралтай 12 улс төрчийг авлига, мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой байж болзошгүй хууль хяналтын байгууллагаар шалгуулах ёстой хэмээн үзэж буй билээ. Ингээд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, төрийн зарим байгууллагын дарга нарт оффшор данстай, түүнтэй хамааралтай улс төрчдийг шалгуулах шаардлага тавьж албан бичиг илгээсэн. Эдгээрээс одоогын байдлаар цагдаагын байгууллагаас хариу ирсэн хэмээн мэдээлж байна. Ирсэн хариу нь “Улс төрчдөөс оффшор данстай холбогдуулж шалгасан хүн одоогоор байхгүй” гэжээ.

Үүнээс гадна АТОЗ-ын гүйцэтгэх захирал Ц.Нарангэрэл “Бид Монгол Улсад мөрдөж буй хууль, дүрэм журамын дагуу тайван жагсаал цуглаан хийх зөвшөөрөл авсан. Бидний хийсэн жагсаал цуглаанд 20 гаруй мянган хүн ирсэн. Гэтэл өнгөрсөн даваа гарагт цагдаагын байгууллагаас намайг дуудаж 1 цаг 40 минут байцаалаа. Үүнээс хойш шөнө орой намайг байцаалтад дуудаж мессеж бичих, өглөө эрт ажил цуглаагүй байхад утсаар дуудах болсон. Монгол Улсын Үндсэн хуульд иргэн хүн хуулийн хүрээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Хэрэв үзэл бодлоо илэрхийлсэнийх нь төлөө мөрдөн мөшгөж хүний эрхийг зөрчих нь хориотой. Энэ асуудлыг шалгаж шийдэж өгөхийг АТОЗ-өөс цагдаагын байгууллагад шаардлага тавьсан. Уг шаардлагыг биелүүлэх хүртэл байцаалтад очихгүй гэдгээ мэдэгдээд байна” хэмээв.

АТОЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Д.Цогтбаатар “Бид оффшор данстай улс төрчдийг төрөөс шалгуулах асуудал тавьж байгаа юм. Гэхдээ хуулиа дээдэлж биелүүлэхийг шаардаж буй. Бид жагсаал цуглаан хийхээс гадна хуулиа биелүүлэхийг шаардсан бичиг удаа дараа өглөө. Мөн уриалга, мэдэгдэл гаргасан. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид шаардлага хүргүүлсэн. УИХ-ын дарга М.Энхболд болон бүх гишүүдэд энэ сарын 03-ны өдөр тулган шаардах бичиг хүргүүлээд байна. Уг шаардах бичигт оффшор данстай, хамааралтай улс төрдчийг УИХ-аас ажлын хэсэг томилж шалгуулах нь зүйтэй гэдэг асуудал хөндөж тавьсан. Өөрөөр хэлбэл үндэстэн дамнасан санхүүгийн гэмт хэрэг, авлигын эсрэг конвенцуудыг хэрэгжүүлэх шаардлага тавьж буй юм. Үүнд хэрэв гэмт хэрэгтэнг нуун дарагдуулсан бол өөрсдөө гэмт хэрэгтэн болно гэдгийг анхааруулсан. Цаашид бидний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, хариу өгөхгүй бол УИХ-ын гишүүд, төрийн дээд удирдлагуудыг шүүхэд өгнө. Хэрэв Монголын шүүх энэ асуудлыг шийдэж чадахгүй бол Олон улсын эрүүгийн шүүхэд өгөх юм. Тэгэхээр Монголд шударга төр, төрийн албан хаагчид, ард түмэн байна уу гэдэг асуудал өнөөдөр үүссэн. Түүнээс биш бид хэн нэгнийг яллах гээд зүтгээд байгаа  зүйл биш. Оффшор данстай улс төрчидтэй дэлхий нийтээр тэмцэж байхад Монголын төр тэмцэхгүй байгаа явдал нь ард түмний бухимдалыг төрүүлж байна. Бид тайван жагсаал хийж хуулийн дагуу тэмцэж байгаа юм. Ирэх 15-ны өдөр бас жагсаал цуглаан зохион байгуулна. Учир нь хуулиа биелүүлэхгүй төрийг ард түмэн эсэргүүцэж дуу хоолойгоо хүргэж байна гэж ойлгох хэрэгтэй. Ардчилалыг авлигтай нийгэм болгож хэсэг бүлэг хүмүүс 40, 50 жил удирдах тогтолцоо бий болгож байна гэж бид үзэж байгаа. Тэгэхээр бид энэ тогтолцоог өөрчилье гээд байгаа юм. Бидэнд хэн нэгэнд атаархсан, яллах гэсэн асуудал байхгүй. Үнэн мөнийг тогтоох гэж дуу хоолойгоо нэгтгэж Ард түмний онц түр зөвлөл байгууллаа. Үүнд төрийн бус байгууллагууд нэгдэж буйгаа илэрхийлсэн. Оффшор бол хэсэг бүлэг хүнд хамаатай бус дэлхий нийтийн, Монголын асуудал болсон гэж үзэж байна.  Бас гуравдугаар сарын 23-нд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хүсэлт гаргасан. Мөн цагдаа, прокурор, тагнуулын байгууллагад албан бичиг илгээсэн. Өнөөдөр Монгол Улсад иргэн хүн хууль биелүүлж дээдэлдэг, төрийн захиргааны байгууллагууд хууль биелүүлдэггүй байдал газар авчээ. Ийм учраас дарангуйлал бий болно гэсэн үг” хэмээн байр сууриа илэрхийллээ.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан