Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сургуульд суурилсан дархлаажуулалтын явцтай танилцжээ Хуулийн этгээдийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхгүй авч зугтдаг явдлыг таслан зогсоолоо Санхүүгийн боловсрол олгох “Level-Up” хөтөлбөрийн нээлт Завхан аймагт боллоо Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Лондон хотод айлчилж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА “Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна
Итгэлийн үр дүнд сэтгэл бий болдог


МЗХ энэ онд “Залуусаа Нэмье” уриан доор нэгдэж, сар бүр тодорхой уриалга дэвшүүлэн хэлэлцүүлэг өрнүүлж байгаа билээ. Өнгөрсөн 3-р сард залуус  итгэл гэж юу вэ, итгэлтэй хүн гэж ямар хүнийг хэлэх вэ, хүн өөртөө итгэлтэй байснаар юунд хүрч болох вэ зэрэг сэдвийн хүрээнд ярилцаж, олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш олон залуус санал бодлоо илэрхийлсэн юм.
Харин 4-р сард тэд “Сэтгэл” нэмэх гэж байна. “Сэтгэл Нэмье” аяны зорилго нь сэтгэл гэж юу болох, бид хийж буй зүйлдээ сэтгэлдээ хандсанаар юунд хүрч болох вэ, өөртөө болон бусдад сэтгэлээсээ хандаж чаддаг уу, сэтгэл хаанаас төрдөг вэ, сэтгэлтэй хүн гэж ямар хүнийг хэлэх вэ, сэтгэл хоосордог уу зэрэг асуулгыг олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлж, санаа бодлоо солилцож, сэтгэлийн эрэлд гарцгаах юм.

Та өөртөө сэтгэл гэж юу вэ, би сэтгэлтэй хүн мөн үү, ажилдаа, гэр бүлдээ, өөртөө сэтгэлээсээ ханддаж чаддаг уу зэрэг асуултуудыг тавьж байсан уу?  Хэрэв үгүй бол эдгээр асуултуудыг өөртөө тавьж үзээд, дүгнэлт хийгээд үзээрэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан