Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сургуульд суурилсан дархлаажуулалтын явцтай танилцжээ Хуулийн этгээдийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхгүй авч зугтдаг явдлыг таслан зогсоолоо Санхүүгийн боловсрол олгох “Level-Up” хөтөлбөрийн нээлт Завхан аймагт боллоо Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Лондон хотод айлчилж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА “Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна
Дэлхийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа


Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй өнөөдөр Дэлхийн банкны төлөөлөгчид болох Техникийн туслалцааны багийн удирлагч, Доктор Чен Ян, Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн тэргүүлэх зөвлөх, Доктор Ольга Каганова, Дэд бүтцийн бодлогын зөвлөх Б. Халиун, Судалгааны шинжээч Д.Баттуяа нарыг хүлээн авч уулзлаа. Тэд Монгол Улсын Засгийн газартай хэрэгжүүлж байгаа Дэлхийн банкны “Улаанбаатар хотын Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтын үнэлгээ” төслийн техникийн туслалцааны хүрээнд хэрэгжих үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах боломжит чиглэлийн талаар харилцан мэдээлэл солилцов.

Төр, хувийн хэвшлийн дэд бүтцийн зөвлөгөө сангаас (РРIAF) санхүүжиж буй Дэлхийн банкны дээр дурдсан техникийн туслалцааны төслийн үндсэн зорилго нь Улаанбаатар хотын санхүүгийн чадавхыг сайжруулахын тулд Хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийх гарын авлага материалуудыг бэлтгэж хэрэгжүүлэх болон Нийтийн тээврийн салбарын санхүүг сайжруулахын тулд тогтвортой санхүүгийн стратеги боловсруулах зэргээс бүрдэж байгаа юм байна. Төслийн хүрээнд техникийн дэмжлэг үзүүлэх Дэлхийн банкны томилолтын баг 2017 оны дөрөвдүгээр сарын 3-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ирж ажиллана гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан